Saturday, January 21, 2012

Хөгжил

    Бүр хичнээн галвын \галав гэдэг хугацааг бас мэдэх хэрэгтэй шүү\ урьд хүний нас урт, бие нь маш хөнгөн ,гэрэлтэй бөгөөд дүрст хүнсээр хооллодоггүй байж. Тийм байсны өчүүхэн ул мөр үлдсэн нь манайхны ярьдаг, саяхан энд байж байснаа өөр газар бас харагдсан байдаг хүмүүс.\ Мял богдын түүх \. Сүүлдээ жимс ногоо, бүр мах иддэг болж бузартсан тул бие нь чулуу мэт болж. Гэрэлгүй болоод одоо аура гэж нэг жаахан бүдэг бадаг юм байдаг юм шиг . Хүний нас зуу болно, бие нь жижиг болно гэж лүндэн үзүүлсэн нь одоо бид. Цаашдаа бүр богино наслана гэсэн байх. Одооны хүүхдүүдийн өсөлт хурдан, цаг хугацаа ч хурдан өнгөрдөг мэт болсон нь үүнийг батлах шиг.
    Зарим хүмүүс ертөнцийн зүй тогтол, сансар судал мудлал , улс төр, тийм ийм гээд л маргалдаад хачин юм болох юм. Хий Сэтгэл гэж нэг маш том ухагдахуун тэр маргааны гадна байгаад байнаа. Түүнийгээ дотогш улам гүнзгий шинжлэх тусам гаднах зүйлсийн мөн чанар зүй тогтол тодорсоор тодорсоор , бүр алган дээр тавьсан мэт ив илхэн болдог гээд байгаа нь яаг үнэн гэж би лав итгээд байгаа юм. Яаж гэдэг аргачлалыг заасан тэр номыг нь бидний ойлгодог хэлээр тайлбарлаж, хөтөлж өгдөг газарчийг Гурван эрдэнэ гэдэг юм байна. 
   Сүжиг гэж яриад байгаа тэр их итгэл үнэмшил чинь миний дээр бичсэнд шавдуулж өгдөг ташуур нь юм байна. Өөрөөр хэлбэл ойлгоод байгаа мөртлөө хичээдэггүй, залхуу, назгайгийн эсрэг ташуур гэсэн үг л дээ. Тэгэхээр мухар сүжигтэй хүнд МЭДЛЭГ хийгээд өгчихвөл маниасаа хурдан сайжрана даа. 

No comments:

Post a Comment