Monday, January 9, 2012

Олон -измүүд

Оюуны эрх чөлөөнд хүрвэл \өндөр боловсролтой болбол гэж байгаа юм байх\ санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ л гэх юм . Жинхэнэ оюуны эрх чөлөөнд хүрээтэхсэн чинь нөгөө санхүүгийн эрх чөлөө нь сонин биш болчих вий дээ. Оюун санааны эрх чөлөөний гол дайсан нь хөрөнгө , улс төр гэх мэт алдар магтаал, олз ашиг, ая тух эрэлхийлдэг хорвоогийн үйл хэргүүд байх . Эдгээрийг бурханы номонд ертөнцийн найман ном гэж нэрлээд байнаа. Эдгээрт баясах сэтгэлгүй \ хөрөнгөгүй, алдар нэргүй бол гэсэн үг биш шүү\ болохоор  хорвоогоос ангижирч жинхэнэ эрх чөлөөнд хүрэхэд зам шулуудах нь тэр. Ийний \бас нэг хууль юм байхаа\ ч байна уу, юу ч бай ямар нэгэн хайрцагт хашигдвал юуны эрх чөлөө байх вэ. Гал дээшээ л асдаг, ус доошоо л урсдаг. Амьдралд амьдралын хууль л үйлчлэхээс өөр ямар нэгэн хууль бол цаасан дээрхи бичиг.  Бурхан багш хүртэл би шинэ зүйл юу ч номлоогүй амьдралын жамыг л хэллээ  гэсэн байхад хүмүүс янз бүрийн -изм үүсгэж тэртэй тэргүй орчлонд будилж яваа амьдтыг улам төөрөлдүүлэх юм даа.  Эсвэл би өөрөө ойлгохгүй болохоороо биеэ цайруулж байна уу?  Гэхдээ  Буддизм дотор бүх -измүүд багтаад байгааг нэг муу  гадарлаад байгаа юм.

No comments:

Post a Comment