Friday, January 20, 2012

Хариулт

...Ер нь цоо шинэ юм гэж энэ хорвоо ертөнцөд байдаггүй юм байна. Дүрс, нэр хоёр л шинэ байдаг юм байна гэж багшийн ярианаас бас номноос ойлгов. Бодоод байсан чинь яах аргагүй тийм юмаа.  Хүүхэд төрлөө л гэнэ, шинэ дүртэй шинэ нэртэй л болохоос биш урагшаа эхлэл байхгүй, хойшоо төгсгөлгүй үргэлжилнэ. Энэ үргэлжлэлийг хүрд маягаар бурханы номонд бүтээсэн байгаа юм. Эргэлдээд л байна гэсэн үг. Эндээс мултрах зам бий юу гэвэл байнаа. Тэр замыг судар барьж суудаг хүмүүс мэднээ. Гэхдээ тэрийгээ хэлэхдээ сонсож буй хүнийхээ оюуны саванд таарсан үг хэрэглэдэг юм байна лээ. Тэгэхээр лам нарыг элдвээр хэлдэг хүмүүс болгоомжтой байсан нь дээр . 
...Хүн төрөлхтөний хөгжил дороосоо дээшээ яваад байгаа юм биш болж таарлаа. Харьцангуй богино хугацаагаар авч үзвэл тийм л биз. Харин сайн цааш нь хол харвал шал өөр. Мартсан юмаа гэнэт санахыг нээлт гээд байгаа юм шиг. Тайлбарлаад өгчихсөн зүй тогтолыг гаргаж уншиж чадахаа байсныгаа бичиг үсэгтэн боллоо гээд байгаа юм шиг. Хүн өөрөө хормын дотор очдог байсан газраа одоо Боингоор 15 цаг нисэж ирж байгаа чинь хөгжил үү ,буурал уу. Бүдүүн хоол гээчийг хэрэглэдэггүй байснаа одоо амаараа хийгээд бөгсөөрөө гаргадаг болсон нь хөгжил юм уу, буурал юм уу.  
...Цаг хугацаа яг хэзээ эхэлснийг хэлж мэдэхгүй болохоор эрт цаг гэж хэзээг хэлэхийг бүү мэд. Тэр эрт цагаас өмнө ямар цаг байсан юм бүү мэд. Бид цаг хугацааг одоо байгаагаасаа урагш нь хараа маань хаана хүрнэ түүгээрээ л эрт, дунд гээд л байдаг. Хойшхийгоо бас хир зайтай харж байгаа юм бүү мэд. Харин эд бүгдийг алган дээр тавьсан мэт илт мэдэгчдийн айлдварыг бичгэнд буулгасныг хармаар байвч бичиг үсэг мэддэгүй ээ.




No comments:

Post a Comment