Sunday, January 8, 2012

Миний сэтгэгдлүүд

Таны хувьд хамгийн үнэтэй зүйл юу вэ? гэж нэг залуухан охин асуув.


 Хамгийн үнэтэй боловч хайр найргүй үрэн таран болгодог зүйл бол цаг хугацаа . Яагаад хамгийн үнэтэй вэ гэвэл: Угаасаа хүн болж төрөх бол туйлын үнэт ховор завшаан. Тэгээд төрсөн мөчөөсөө эхлэн хөгширч байдгаа ойлгохгүй 20 насыг залууд бодно. Нэг цаг өнгөрөхөд л үхэл рүүгээ нэг цагаар ойртлоо гэсэн үг. 


Очир алмаз мэт онцгой ялгарах үнэт эрдэнэ мэт бодь сэтгэл . Хорвоогийн жижиг, том, ил, далд зөрчил тэмцэлдээн бүгдийн уг шалтгаан нь өөрийгөө болон миний манай гэсэн бүгдийгээ өмчирхөх явцуу сэтгэлээс үүдэлтэй. Гэр бүл, эрүүл мэнд үнэтэй байлгүй л яахав \ олон хүн ингэж хариулсан байна\. Гэхдээ эд бүгд нөхцөл бүрдүүлэгч шалтгаан болохоос бүгдийг тэнцүү энэрэх тэгш сэтгэлийг төрүүлэгч болж чадахгүй. Хүн чанар гэдгийг гүнзгийрүүлбэл бодийн сэтгэлд л очиж тулна.


Сөрөг зүйлд ч эерэг тал бий гэдэг үнэн шүү.


...Ганцаардлын гайхамшиг агуу юм байна билээ . Гэр бүл, ажил, ертөнцийн үймээн самуун хүний билгийн мэлмийг ямар айхтар халхалдгыг олж мэдсэн нь миний харийн нутагт ганцаардсаны хамгийн том ололт байлаа. Тэгэхээр өөрийгөө их амжилттай, сайхан амьдарч байгаа гэдэгтэй итгэлтэй явдаг хүмүүс ч гэсэн ганцаардах цаг өөртөө заавал гаргаарай. Таны хамгийн үнэтэй цаг хэзээ байдаг вэ гэж надаас асуувал би лав ганцаараа байх алтан мөч гэж хариулна. 


...Сөрөг зүйлийг сайнаар харах хамгийн сонгодог арга бол үйлийн үрийг бодох , чиний хүсээгүй зүйл чамд
яагаад тохиолдоод байдаг юм бол. За тэгээд өөрсдөө бодно биз. Амьтан ч биш, бирд ч биш, тамд ч биш, тэнгэрт ч биш хүн болж төрсөн нь ямар гайхамшиг вэ. 


Хотын утаа, хог, замын түгжрэл, үнийн өсөлт гэх зэрэгт яаж эерэг сэтгэл төрүүлэх вэ?


... Хотынхон маань бие биендээ их бухимдах юмаа. Өмнөх төрлүүддээ, хэзээ ч юм нэгэн цагт, хот балгадад шавааралдан цуглах үйл хийцгээсэн хүмүүс л цугласан байж таараа даа. хэ хэ . Эхнэр юм уу нөхөртөө сэтгэл хангалуун бус байдаг хүмүүст гэж хэлэхэд нэг гэрт цуглах үйлийн үр бас байгаа гэдэгт битгий эргэлзээрэй. Үйлийн үрээ эдлэж байгаа бол өөрчлөх аргагүй юу гэвэл тийм биш шүү.
                                      Гадна талын шалтгаан бүхнийг
                                      Гардаж янзлаад дуусах цаггүй
                                      Гажууд сэтгэлээ л зассан цагт
                                      Гайхал орчлонг засах шаардлагагүй . Ийм болохоор өөр өөрсдийнхөө сэтгэлийг засчихвал явдал \үйл хэрэг гэсэн үг\ засарна, явдлаа засчихаар дандаа сайн үйл хийнэ, сайн үйлээс сайн үр л гарна. Энэ бол үйлийн үрийн энгийн зарчим. 


...Танд таагүй санагддаг болон ер нь муу хүмүүсийг , бас таних танихгүй хэнийг ч бай , энэ хүн надад яах аргагүй их ачтай хүн шүү гэж урвуулан бодох бас нэг сайхан сонгодог арга байнаа. Энэ бол хүмүүст энэрэл хайр авчирдаг гайхамшигтай арга \ үнэндээ бол арга биш жинхэнэ үнэн\ : Хүн бүхэн ээждээ хайртай, ээж чинь бас ээждээ хайртай, эмээ чинь бас ээждээ хайртай байсан, эмээгийн чинь ээж бас л ээждээ хайртай байсан гэж явсаар хэдэн сая галвын туршид бүх амьтан бие биендээ эх үр бололцож яваагүй нь үгүй юм гэнэ билээ. Тийм ч учраас эх болсон зургаан зүйл хамаг амьтан гэдэг бөлгөө. Ингэж бодохоор хэнийг нь хайрлахгүй үлдээх билээ дээ. \ Бодь мөрийн зэрэгт тодорхой бий.\ 


...Улаанбаатарын утааг бодоод: 
Утаа байна гэдэг чинь гал байна гэсэн үг, гал байна гэдэг чинь хүмүүс дулаахан байна гэсэн үг. Тэгэхээр  хүмүүс гэртээ түлэх нүүрстэй байгаа нь аштай юу даа гэж .



No comments:

Post a Comment