Бүр хичнээн галвын \галав гэдэг хугацааг бас мэдэх хэрэгтэй шүү\ урьд хүний нас урт, бие нь маш хөнгөн ,гэрэлтэй бөгөөд дүрст хүнсээр хооллодоггүй байж. Тийм байсны өчүүхэн ул мөр үлдсэн нь манайхны ярьдаг, саяхан энд байж байснаа өөр газар бас харагдсан байдаг хүмүүс.\ Мял богдын түүх \. Сүүлдээ жимс ногоо, бүр мах иддэг болж бузартсан тул бие нь чулуу мэт болж. Гэрэлгүй болоод одоо аура гэж нэг жаахан бүдэг бадаг юм байдаг юм шиг . Хүний нас зуу болно, бие нь жижиг болно гэж лүндэн үзүүлсэн нь одоо бид. Цаашдаа бүр богино наслана гэсэн байх. Одооны хүүхдүүдийн өсөлт хурдан, цаг хугацаа ч хурдан өнгөрдөг мэт болсон нь үүнийг батлах шиг.
Зарим хүмүүс ертөнцийн зүй тогтол, сансар судал мудлал , улс төр, тийм ийм гээд л маргалдаад хачин юм болох юм. Хий Сэтгэл гэж нэг маш том ухагдахуун тэр маргааны гадна байгаад байнаа. Түүнийгээ дотогш улам гүнзгий шинжлэх тусам гаднах зүйлсийн мөн чанар зүй тогтол тодорсоор тодорсоор , бүр алган дээр тавьсан мэт ив илхэн болдог гээд байгаа нь яаг үнэн гэж би лав итгээд байгаа юм. Яаж гэдэг аргачлалыг заасан тэр номыг нь бидний ойлгодог хэлээр тайлбарлаж, хөтөлж өгдөг газарчийг Гурван эрдэнэ гэдэг юм байна.
Сүжиг гэж яриад байгаа тэр их итгэл үнэмшил чинь миний дээр бичсэнд шавдуулж өгдөг ташуур нь юм байна. Өөрөөр хэлбэл ойлгоод байгаа мөртлөө хичээдэггүй, залхуу, назгайгийн эсрэг ташуур гэсэн үг л дээ. Тэгэхээр мухар сүжигтэй хүнд МЭДЛЭГ хийгээд өгчихвөл маниасаа хурдан сайжрана даа.
Saturday, January 21, 2012
Friday, January 20, 2012
Хариулт
...Ер нь цоо шинэ юм гэж энэ хорвоо ертөнцөд байдаггүй юм байна. Дүрс, нэр хоёр л шинэ байдаг юм байна гэж багшийн ярианаас бас номноос ойлгов. Бодоод байсан чинь яах аргагүй тийм юмаа. Хүүхэд төрлөө л гэнэ, шинэ дүртэй шинэ нэртэй л болохоос биш урагшаа эхлэл байхгүй, хойшоо төгсгөлгүй үргэлжилнэ. Энэ үргэлжлэлийг хүрд маягаар бурханы номонд бүтээсэн байгаа юм. Эргэлдээд л байна гэсэн үг. Эндээс мултрах зам бий юу гэвэл байнаа. Тэр замыг судар барьж суудаг хүмүүс мэднээ. Гэхдээ тэрийгээ хэлэхдээ сонсож буй хүнийхээ оюуны саванд таарсан үг хэрэглэдэг юм байна лээ. Тэгэхээр лам нарыг элдвээр хэлдэг хүмүүс болгоомжтой байсан нь дээр .
...Хүн төрөлхтөний хөгжил дороосоо дээшээ яваад байгаа юм биш болж таарлаа. Харьцангуй богино хугацаагаар авч үзвэл тийм л биз. Харин сайн цааш нь хол харвал шал өөр. Мартсан юмаа гэнэт санахыг нээлт гээд байгаа юм шиг. Тайлбарлаад өгчихсөн зүй тогтолыг гаргаж уншиж чадахаа байсныгаа бичиг үсэгтэн боллоо гээд байгаа юм шиг. Хүн өөрөө хормын дотор очдог байсан газраа одоо Боингоор 15 цаг нисэж ирж байгаа чинь хөгжил үү ,буурал уу. Бүдүүн хоол гээчийг хэрэглэдэггүй байснаа одоо амаараа хийгээд бөгсөөрөө гаргадаг болсон нь хөгжил юм уу, буурал юм уу.
...Цаг хугацаа яг хэзээ эхэлснийг хэлж мэдэхгүй болохоор эрт цаг гэж хэзээг хэлэхийг бүү мэд. Тэр эрт цагаас өмнө ямар цаг байсан юм бүү мэд. Бид цаг хугацааг одоо байгаагаасаа урагш нь хараа маань хаана хүрнэ түүгээрээ л эрт, дунд гээд л байдаг. Хойшхийгоо бас хир зайтай харж байгаа юм бүү мэд. Харин эд бүгдийг алган дээр тавьсан мэт илт мэдэгчдийн айлдварыг бичгэнд буулгасныг хармаар байвч бичиг үсэг мэддэгүй ээ.

Wednesday, January 11, 2012
Охиндоо бичсэн захидал
Оноо алдаа хоёр алаглах
Орчлонгийн дэнсний тавган дээр
Орчин цаг бидэн хоёрыг
Онолын туухайтай тэнцүүлж үзэх
Ойртож буй 21-р зуун
Охин хонгор үр минь
Зүрх сэтгэлийнхээ халуун голоос
Зүүлттэй явдаг охин чинийхээ
Зүсийг харалгүй өдий болтол би
Зүтгэсэн чигтээ ганцаараа мацлаа
Ганц мод гал болдоггүй
Ганц хүн айл болдоггүй гэж
Өвгөд үеийн сургаал байдаг
Өнөө болтол би айл болсонгүй
Очих замынхаа үзүүрт хүрсэнгүй
Оргил дээрээ туг хатгасангүй
Орчлон уудам би өчүүхэн
Оноо бага алдаа их ээ
Хэрвээ намайг сайн хүн байсан юм аа гэвэл
Бүү үнэмшээрэй
Хэзээ ч гэсэн юм үнэнээрээ дээр
Охиноо тохойн чинээхэн нялхад нь
Орхиод явсан аав сайн хүн байж болох уу даа
Үеийнхэнд минь харин сайн хүн олон байсан юм.
Үүнийг чи надаар биш бусдаар хэмжээрэй
Үүр цүүрээр чамайг бүүвэйлж суусан эжийгээрээ хэмжээрэй
Үхлээс чамайг аварч байсан эмч нараар хэмжээрэй
А үсэг заасан багшаараа хэмжээрэй
Амттаныг идүүлж, өнгөтнийг өмсгөж
Аавын чинь оронд аав болсон
Ард түмэн чинь сайн хүмүүс байсан юм шүү
Эцгийг чинь харин муу эр байсан юм аа гэвэл
Эсэргүүцэх хэрэггүй ээ, бодох хэрэгтэй
Битгий өмөөрөөрэй, битгий гутраарай миний охин
Би муу эр байсан юм, үнээн
Тэмцлийн сэлэм шиг ид насандаа би
Тэрэгний морь шиг мөрөөрөө гэлдэрч
Нутгархах үзэл, эрдэмгүй бүдүүлгийн өмнө
Нуруу бөхийн өнгөрсөн би муу эр ээ
Хэлгүйчүүд бага ястны халдварт өвчин шиг
Хэвлэл, радио, сургуулийг гутааж
Үсэг бичгийнхээ мянган жилийн их соёлыг
Үгүйсгэж байхад тэмцэж чадаагүй би муу эр ээ
Уянгат хөгжмийн оронд эстрадын ханиалга халдаж байхад
Уран зургийн оронд эрээн шавардлага дэлгэрч байхад
Утга зохиол ганц хэвийн номлол болж байхад
Ус балгасан юм шиг дуугүй явсан би муу эр ээ
Ийм муу эрчүүд миний үед
Их олон байлаа охин минь
Ирээдүй танаа энүүний учир
Ичиж байна миний бие, миний үе
Тэгэвч юм мэдэхгүйдээ ингэж дуугүй байсан юм биш
Тэвчээр минь дэндээд алтанхан цагаа алдсан юм
Зэвсэг онилж хил өнгийсөн дайсандаа бид дийлдээгүй байтлаа
Зэрэгцэн сууж хундага өргөсөн дампууралдаа бид дийлдсэн юм
Хүн төрөлхтний ядуурал тэмцлийн их сургууль
Хөрөнгөт нийгмийг алгассаны минь гай энэ дампуурал
Магадгүй та нартай цуг бас хэлтгий гитар балбаж
Майлах мэт дуулж, ёолох мэт бүжиглэж байхыг хэн байг гэх юм
Цаг зуурын урсгалд та нар бас дийлдэж
Цас борооны хонь мал шиг хуйлран давхих уу
Африкийн пирамид, Пасскийн хөшөө, Инкийн дуган шиг
Ажрахгүй зогсож, үе цагийг туулж чадах юм уу
Байгалийн олон галвын хаанчлалын өмнө
Бас л та нар бидэн шиг толгой нь эргэж
Байгаагаа байхгүй гэж байхгүйгээ мартаж, маргаж
Батлах гэснээ элбэж муулсаар өнгөрөх үү?
Өөрийнхөө сүүдрээс айсан хүн шиг
Өвөг түүхээсээ бас л айж
Буруу бүхнийг өмнөх үе рүүгээ чихсэн
Бурангуй өдрүүд үргэлжлэх болов уу
Насаар ахмад бүхнийг юм мэдэхгүй гэж
Надаас л соёл иргэншил эхэлж байна гэж
Энэ үеийн минь олон олон залуу хүн шиг
Эргүүтэж та нарын үе бас алдах болов уу
Хонгор охин минь чи мэдтүгэй
Хорин нэгдүгээр зуун та бодтугай
Хожмын та нарын бие, хувцас хоёр чинь шинэ боловч
Хорвоо, оюун ухаан хоёр шинэ биш шүү
Эргэх цагаар хувцас, загвар хоёр хуучирдаг
Эрдэм чадал, хүний ухаан хоёр хэзээ ч хуучирдаггүй
Энэ бидний үед учрыг нь олохгүй олон нээлтийг
Эрт балрын хүн төрөлхтөн үлдээсэн юм шүү
Магадгүй та нарын үйлээ үзэж нээх зарим зүйлийг
Манай үед хэн нэгэн чимээгүйхэн нээж байсан ч байж болох юм
Гагцхүү энүүнийг та нартаа захиж
Гарыг чинь эл захидлаар
Ренчиний Чойном атгав.

Monday, January 9, 2012
Олон -измүүд
Оюуны эрх чөлөөнд хүрвэл \өндөр боловсролтой болбол гэж байгаа юм байх\ санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ л гэх юм . Жинхэнэ оюуны эрх чөлөөнд хүрээтэхсэн чинь нөгөө санхүүгийн эрх чөлөө нь сонин биш болчих вий дээ. Оюун санааны эрх чөлөөний гол дайсан нь хөрөнгө , улс төр гэх мэт алдар магтаал, олз ашиг, ая тух эрэлхийлдэг хорвоогийн үйл хэргүүд байх . Эдгээрийг бурханы номонд ертөнцийн найман ном гэж нэрлээд байнаа. Эдгээрт баясах сэтгэлгүй \ хөрөнгөгүй, алдар нэргүй бол гэсэн үг биш шүү\ болохоор хорвоогоос ангижирч жинхэнэ эрх чөлөөнд хүрэхэд зам шулуудах нь тэр. Ийний \бас нэг хууль юм байхаа\ ч байна уу, юу ч бай ямар нэгэн хайрцагт хашигдвал юуны эрх чөлөө байх вэ. Гал дээшээ л асдаг, ус доошоо л урсдаг. Амьдралд амьдралын хууль л үйлчлэхээс өөр ямар нэгэн хууль бол цаасан дээрхи бичиг. Бурхан багш хүртэл би шинэ зүйл юу ч номлоогүй амьдралын жамыг л хэллээ гэсэн байхад хүмүүс янз бүрийн -изм үүсгэж тэртэй тэргүй орчлонд будилж яваа амьдтыг улам төөрөлдүүлэх юм даа. Эсвэл би өөрөө ойлгохгүй болохоороо биеэ цайруулж байна уу? Гэхдээ Буддизм дотор бүх -измүүд багтаад байгааг нэг муу гадарлаад байгаа юм.
Sunday, January 8, 2012
Миний сэтгэгдлүүд
Таны хувьд хамгийн үнэтэй зүйл юу вэ? гэж нэг залуухан охин асуув.
Хамгийн үнэтэй боловч хайр найргүй үрэн таран болгодог зүйл бол цаг хугацаа . Яагаад хамгийн үнэтэй вэ гэвэл: Угаасаа хүн болж төрөх бол туйлын үнэт ховор завшаан. Тэгээд төрсөн мөчөөсөө эхлэн хөгширч байдгаа ойлгохгүй 20 насыг залууд бодно. Нэг цаг өнгөрөхөд л үхэл рүүгээ нэг цагаар ойртлоо гэсэн үг.
Очир алмаз мэт онцгой ялгарах үнэт эрдэнэ мэт бодь сэтгэл . Хорвоогийн жижиг, том, ил, далд зөрчил тэмцэлдээн бүгдийн уг шалтгаан нь өөрийгөө болон миний манай гэсэн бүгдийгээ өмчирхөх явцуу сэтгэлээс үүдэлтэй. Гэр бүл, эрүүл мэнд үнэтэй байлгүй л яахав \ олон хүн ингэж хариулсан байна\. Гэхдээ эд бүгд нөхцөл бүрдүүлэгч шалтгаан болохоос бүгдийг тэнцүү энэрэх тэгш сэтгэлийг төрүүлэгч болж чадахгүй. Хүн чанар гэдгийг гүнзгийрүүлбэл бодийн сэтгэлд л очиж тулна.
...Ганцаардлын гайхамшиг агуу юм байна билээ . Гэр бүл, ажил, ертөнцийн үймээн самуун хүний билгийн мэлмийг ямар айхтар халхалдгыг олж мэдсэн нь миний харийн нутагт ганцаардсаны хамгийн том ололт байлаа. Тэгэхээр өөрийгөө их амжилттай, сайхан амьдарч байгаа гэдэгтэй итгэлтэй явдаг хүмүүс ч гэсэн ганцаардах цаг өөртөө заавал гаргаарай. Таны хамгийн үнэтэй цаг хэзээ байдаг вэ гэж надаас асуувал би лав ганцаараа байх алтан мөч гэж хариулна.
...Сөрөг зүйлийг сайнаар харах хамгийн сонгодог арга бол үйлийн үрийг бодох , чиний хүсээгүй зүйл чамд
яагаад тохиолдоод байдаг юм бол. За тэгээд өөрсдөө бодно биз. Амьтан ч биш, бирд ч биш, тамд ч биш, тэнгэрт ч биш хүн болж төрсөн нь ямар гайхамшиг вэ.
Хотын утаа, хог, замын түгжрэл, үнийн өсөлт гэх зэрэгт яаж эерэг сэтгэл төрүүлэх вэ?
... Хотынхон маань бие биендээ их бухимдах юмаа. Өмнөх төрлүүддээ, хэзээ ч юм нэгэн цагт, хот балгадад шавааралдан цуглах үйл хийцгээсэн хүмүүс л цугласан байж таараа даа. хэ хэ . Эхнэр юм уу нөхөртөө сэтгэл хангалуун бус байдаг хүмүүст гэж хэлэхэд нэг гэрт цуглах үйлийн үр бас байгаа гэдэгт битгий эргэлзээрэй. Үйлийн үрээ эдлэж байгаа бол өөрчлөх аргагүй юу гэвэл тийм биш шүү.
Гадна талын шалтгаан бүхнийг
Гардаж янзлаад дуусах цаггүй
Гажууд сэтгэлээ л зассан цагт
Гайхал орчлонг засах шаардлагагүй . Ийм болохоор өөр өөрсдийнхөө сэтгэлийг засчихвал явдал \үйл хэрэг гэсэн үг\ засарна, явдлаа засчихаар дандаа сайн үйл хийнэ, сайн үйлээс сайн үр л гарна. Энэ бол үйлийн үрийн энгийн зарчим.
...Танд таагүй санагддаг болон ер нь муу хүмүүсийг , бас таних танихгүй хэнийг ч бай , энэ хүн надад яах аргагүй их ачтай хүн шүү гэж урвуулан бодох бас нэг сайхан сонгодог арга байнаа. Энэ бол хүмүүст энэрэл хайр авчирдаг гайхамшигтай арга \ үнэндээ бол арга биш жинхэнэ үнэн\ : Хүн бүхэн ээждээ хайртай, ээж чинь бас ээждээ хайртай, эмээ чинь бас ээждээ хайртай байсан, эмээгийн чинь ээж бас л ээждээ хайртай байсан гэж явсаар хэдэн сая галвын туршид бүх амьтан бие биендээ эх үр бололцож яваагүй нь үгүй юм гэнэ билээ. Тийм ч учраас эх болсон зургаан зүйл хамаг амьтан гэдэг бөлгөө. Ингэж бодохоор хэнийг нь хайрлахгүй үлдээх билээ дээ. \ Бодь мөрийн зэрэгт тодорхой бий.\
...Улаанбаатарын утааг бодоод:
Утаа байна гэдэг чинь гал байна гэсэн үг, гал байна гэдэг чинь хүмүүс дулаахан байна гэсэн үг. Тэгэхээр хүмүүс гэртээ түлэх нүүрстэй байгаа нь аштай юу даа гэж .

Сөрөг зүйлд ч эерэг тал бий гэдэг үнэн шүү.

Social network
Харин ч нэг завтай хүн шиг бизнет-ийн хэдэн сэдэвт хошуу дүрээтэхлээ. Үнэхээр л аалзны шүлс шиг сүлжээ үүсч байна даа тэнд. Ашиглаж чаддаг хүнд бол зардал чирэгдэлгүйгээр, олон хүнд хормын дотор үгээ хүргэж чадах тун чиг сайхан боломж харагдаж байх юм. Гэвч залуучуудын маань нилээд хэсэг нь их л ядуу оюунаар сэтгэж машид үнэтэй зай завсрыг хогоор дүүргэж суух юм. Зарим нь бүр хөгийн юмнаас болж хоорондоо ана мана үзэлцэн цөс, хийгээ хөөргөж байгаатай ч тааралдлаа. Цөөн боловч гайгүй өгөөжтэй хэдэн бүлэг, сэдвүүдээр шагайв.
Subscribe to:
Posts (Atom)