Sunday, August 5, 2012

Газар

Будаг нь гандаж өнгө нь танигдахаа байсан нимгэн модон хаалганы хоёр талаар уранхай  өгөр бүрээс хошлонгоосоо сугаран намирна. Гэрээс хэдэн алхмын зайд яажийн байх мөлийж элэгдсэн саалийн сандал дээр тухалж аван өнөө өглөөнөөс урагшхи амьдралаа арчиж мартаад хээрийн амьсгалд ховсдуулан хичнээн ч удаан суув даа. Эвий дээ, энэ чинь жинхэнэ газар байна. Газар ямар ч ойрхон, зөөлхөн, дулаахан юм бэ ? Дээр нь унаад өнхөрмөөр. Энэ үнэр, энэ өнгө, энэ илч. Хаданд халтирдаггүй, харвасан суманд оногддоггүй хар баатрууд өвсний завсархи нунтаг шаргал шороон дээгүүр ийш тийшээ жирийнэ, тонгон сохор гуай тонголзон эргэлдэнэ, жижиг борхон дэвхрэг өвөр дээр нэг гарч, үсэн дээр нэг бууна.  Ганц гарын алга дарам газарт хичнээн амьтны оромж гэр байдаг бол. Энэ урд талын, хөвч дүнхэр ууланд л гэхэд тоолшгүй олон төрөлхтөн төрж үхэж, үүсч устаж байдаг байхдаа, хөөрхий.
- Алтан дэлхий, баян хангай минь буян хишгээ хайрла! гэсээр бөл дүү бүсгүй цайны дээжээ өргөвэй. 
            Hoshootyn tal Mandal hairhan deerees

No comments:

Post a Comment