Сажавын өвчнөөс гэтэлгэгч ерөөл
Огторгуй лугаа сацуу хамаг амьтас
Багш бурхан Их эрдэнэд итгэмой.
Бурхан, ном, хуврагын чуулганд итгэмой.
Багш, Идам, Дагинасын чуулганд итгэмой. [аль болох олон уншина]
УМ МАНИ БАДМЭ ХУМ [аль болох олон уншина]
Үйл хийгээд цаг бус, гэнэтийн шалтагаас үүдсэн
Ад хийгээд өвчин хий бүгдийн хорлол тэргүүтэй
Амьтны сэтгэлийг үл амирлуулах бүх өвчин
Ертөнцийн энэ орноо үл гарах болтугай.
Үхлийн цалмаар хөтлөгдөн, аминаас хагацахыг завдагч тэр адил
Нэгэн агшин төдийд бие сэтгэлийг хагацуулагч
Амийг булаах өвчний зовлон аль төдий
Ертөнцийн энэ орноо үл гарах болтугай.
Үхлийн эзэн үхээрийн богдын аманд багтсан адил
Өвчний нэр төдийг сонсоод ихэд аюух
Халдварт хатуу хижиг өвчин тэргүүтнээр
Амьтан бүгдэд үл хорлох болтугай.
Наян мянган адын хорлолын язгуур өвчин хийгээд
Цаг бусаар нэрвэх гурван зуун жар ба
Дөрвөн зуун дөрвөн зүйл өвчин тэргүүтнээр
Амьтан бүгдэд үл хорлох болтугай.
Бие, хэл, сэтгэлийн жаргалыг булаагч
Биеийн дөрвөн махбодь хямрахын зовлон ямагтад
Үлдэл үгүй амарлин, тунгалаг, тамир төгөлдөр хийгээд
Урт настай, удаан жаргал төгөлдөр өвчингүй байх болтугай.
Багш чухал дээдийн нигүүлсэнгүй таалал хийгээд
Дагинас, номыг тэтгэгч сахиусны ид хүч ба
Үйлийн үрийн хуурмаг үгүйн үнэн хүчээр
Зориулга ерөөл талбисан бодитойгоор бүтэх болтугай.
хэмээх үүнийг Их бүтээлчин богд "Тантан Жалбу" бээр <Маани уншиж, ерөөл үүнийг уншигтун> гэж зарлигласанд шүтээд өвчин бүгд завсарт арилсан тул "Сажавын өвчнөөс гэтэлгэгч ерөөл" энэ нь адиститын үүлсийн цогц очирт зарлиг хэмээн алдаршжээ.

No comments:
Post a Comment