Wednesday, March 14, 2012

Бидний нүгэл хир зузаан бэ?

  Энэ  гарчгийн дор би бээр илтээр их нүгэл хилэнцтэй этгээдүүдэд тооцогдохгүй эгэл,  гэмгүй хэсэгт багтах олонхийн тухай хүүрнэе гэж бодлоо. Бодоод байхнээ, хамаг амьтны нисваанис наян дөрвөн мянган  янз бөгөөд тэдгээр нь ертөнцийн найман номоор үүсгэгдэнэ хэмээсэн сургаалд хамаарахгүй ариун амьтан замбуулинд орших боломжоор туйлын хомс ажээ. Ухаад байвал хязгаар үгүй үргэлжлэх шалтгааны урсгалыг яалтай билээ.
-  Хүнд өөрийгөө үнэлэх үнэлэмж байх хэрэгтэй боловч хүн өөртөө тогтоосон энэхүү үнэлэмжиндээ хэт итгэснээс болж хичнээн ч их асуудал үүсгэнэ вэ. Эгдүүцэл, бухимдал, омог дээрэнгүй, шаралхуу, гомдол, цөхрөл, бахархал, биеэ тоох, үзэн ядалт, атаархал, барьцах, баясах, нэрэлхэх, ичих  гээд л түмэн янзын дүрд оруулж өөрийгөө болон өрөөлийг зүүдний жүжигт тоглуулах айхтар хүч хаанаас гарнав. Тэрхүү үнэлэмжийг өчүүхэн ч атугай хөндсөн шалтгаан бүр дайн зарлуулж, шаггүй хямралд оруулна. Ямар гээч үнэ цэнэтэй эд вэ? тэр үнэлэмж. Барих биегүй, харах дүрсгүй тэр үнэлэмжийг юунд нь тэгтэл хайрлана вэ?   

No comments:

Post a Comment