Энэ гарчгийн дор би бээр илтээр их нүгэл хилэнцтэй этгээдүүдэд тооцогдохгүй эгэл, гэмгүй хэсэгт багтах олонхийн тухай хүүрнэе гэж бодлоо. Бодоод байхнээ, хамаг амьтны нисваанис наян дөрвөн мянган янз бөгөөд тэдгээр нь ертөнцийн найман номоор үүсгэгдэнэ хэмээсэн сургаалд хамаарахгүй ариун амьтан замбуулинд орших боломжоор туйлын хомс ажээ. Ухаад байвал хязгаар үгүй үргэлжлэх шалтгааны урсгалыг яалтай билээ.
- Хүнд өөрийгөө үнэлэх үнэлэмж байх хэрэгтэй боловч хүн өөртөө тогтоосон энэхүү үнэлэмжиндээ хэт итгэснээс болж хичнээн ч их асуудал үүсгэнэ вэ. Эгдүүцэл, бухимдал, омог дээрэнгүй, шаралхуу, гомдол, цөхрөл, бахархал, биеэ тоох, үзэн ядалт, атаархал, барьцах, баясах, нэрэлхэх, ичих гээд л түмэн янзын дүрд оруулж өөрийгөө болон өрөөлийг зүүдний жүжигт тоглуулах айхтар хүч хаанаас гарнав. Тэрхүү үнэлэмжийг өчүүхэн ч атугай хөндсөн шалтгаан бүр дайн зарлуулж, шаггүй хямралд оруулна. Ямар гээч үнэ цэнэтэй эд вэ? тэр үнэлэмж. Барих биегүй, харах дүрсгүй тэр үнэлэмжийг юунд нь тэгтэл хайрлана вэ?
Wednesday, March 14, 2012
Saturday, March 10, 2012
Базарсэд гуайн хүүрнэсэн түүхийн төгсгөл хэсэг
5. Ажил хөдөлмөрийн он жилүүд.
Би 1945 онд цэргээс халагдаад Улаанбаатарт суухаар болж нутаг руугаа буцаагүй юм. Аавын төрсөн дүү Жамсран гэж лам ганданд суудаг байсан юм. Түүнийгээ бараадлаа. Тэр үед Улаанбаатар нийт арван хороотой, 280 өрх айлтай байсан гэдэг юм. Хотод ирээд сургууль соёлд сурсангүй, хөдөө байхдаа Наваан гэдэг хүнээр Монгол бичиг заалгасан тул бичиг үсгийн чадвараар овоо байлаа. Анх би Улсын циркэд "үнэ форм" гэж ярьж заншсан, улаан форм өмсөж жүжигдчийн хэрэгцээт зүйлсийг бэлдэж, зөөдөг ажилд орсон. Ажил хийгээд өмсөх хувцас, идэх хоолтой болоод эхнэр хүүхэд авна даа гэж боддог байв. Гэр худалдаж аваад ганцаараа амьдардаг боллоо. Хааяа лам ахындаа очдог байсан юм. Нэг өдөр лам ахындаа очтол ах маань эзгүй, харин гэрт нь нэг эмэгтэй сууж байлаа. Намайг хараад: - Лам ах чинь надад, чамайг ганцаараа байдаг юм, хоол унд хийж өгч байгаарай гэж захисан гээд, " Чи чинь хярманд дуртай гэл үү" гээд хярам чанаж, хуушуур хайрч өглөө. Тэгээд харитал тэр шөнө нойр хүрсэнгүй. Маргааш нь Октябрийн баяр байсан болохоор баярын жагсаал хийчихээд лам ахындаа дахиад очтол нөгөө бүсгүй байж байлаа. Ингэж би 65 жил ханилсан ханьтайгаа учирч билээ. Тэр жил 1948 он байсан. Би 26 настай, хөгшин маань 27 настай байсан юм даа. Надаас нэг эгч бас тэгээд надаас нилээн өндөр байсан болохоор нь би ээж гуай гэх, тэр маань намайг миний дүү гэдэг байлаа. Бид бие биендээ уурлаж уцаарлаж бараг үзээгүй дээ. Би ер нь багын дандаа инээж явдаг хүн байгаа юм. Цэрэгт байхдаа хорооны жолооч байлаа, манай сургагч Ирамов \дуудлагаар нь бичив\ гэдэг орос намайг битгий дандаа инээгээд бай гэдэгсэн.
Тэр үед цирк байсан газар нь Улаанбаатарын 4-р хороонд харъяалагддаг байсан бөгөөд хорооны нарийн бичгийн дарга Ананд гэж хүн байлаа. Улс ардын 25 жилийн ой болж наадмын талбай дээр цирк гарч, адгууснаа тоглуулагч Сандаг гэдэг хүн дөрвөн тэмээтэй үзүүлбэр хийхэд би нэг тэмээг нь авч гарсан юм. Наадмын сүүлийн өдөр нэг их бороо орж билээ.
Нэг өдөр циркийн дарга Хичээнгүй гэж хүн намайг дууддаг юм байна. Тэгээд: - Эвлэлийн төв хороонд оч, бид чамайг тэнд өглөө гэв. Эвлэлийн төв хорооны Жамбын Равдан гэдэг хүн дээр очихоор бичиг хийж өгөв. Тэнд очоод аж ахуй эрхэлдэг хүн буюу коминдант болсон доо. Тэр үед Эвлэлийн төв хороо дөрвөн тасагтай, нэгдүгээр нарийн бичгийн дарга нь Увсын Рагчаасүрэн, хоёрдугаар нарийн бичгийн дарга Өмнөговийн Найдангийн Дангаасүрэн гэж байлаа. Рагчаасүрэн даргын нарийн бичиг нь Зэвгээ гэж хүн байсан. Тэр үед юм хатуу хэцүү байсан даа. Рагчаасүрэн зүүн аймагт хуралд явахдаа архи ууж, тугаа гээгдүүлсэн хэмээн шийтгүүлж арван жилийн хорих ял авч байсан юм.
Би модны мужаан, төмрийн дархан гээд юу л бол хийж чаддаг байсан.
Эвлэлийн төв хорооноос гараад 1951-1956 онд холбооны сургуульд аж ахуйн ажил эрхэлсэн. Тэгж байтал холбооны сургууль татан буугдаад Чихэр боовны үйлдвэрт орж ажилласан. Чихэр боовны үйлдвэр буюу одооны "Өгөөж" компанид тэтгэвэрт гартлаа олон жил ажилласан. Нимгэн төмөр, мужаан, сантехникийн механик, слесарь гээд янз бүрийн ажил хийсэн. Би сайн слесарь байсан, цалин ч сайн авдаг байлаа. Тэндээ ажилласаар 1978 онд тэтгэвэрт гараад Ганданд манаач, ачигч, нярав, цэвэрлэгч хийсээр сүүлдээ лам болж хуралд суудаг болсон. Одоо ч хуралдаа хурсаар л байна.
Хөгшин маань 2011 онд 92 насандаа бурхан болсон. Чихэрт их дуртай, нарийхан янжуур татдаг хүн байсан даа.

Дайнд оролцсон минь
Тэгээд баг, сумуудаас ирсэн нийт 70-80 хүн болоод аймгийн төв рүү хөдөллөө. Аймаг ороход таван өртөө газар бөгөөд өртөө бүр дээр нэг хоносоор Завханд очсон. Урьд нь аймгийн төвийг огт үзээгүй байлаа. Анх ирэхэд үнэр танартай, олон хүнтэй газар байв. Энд гурав хоноод "Яаз" гэдэг өндөр ногоон машин ирж нэг машинд гучин хүн ачиж, нийт арван машин хүн цэрэгт явж билээ. Залуучууд монгол дээл, монгол гуталтай, алчуураар малгай хийж толгойдоо тавьцгаасан байсан. Биднийг аймаг дээрээс хариуцаж авч явсан хүн бол Төв аймгийн Мөнгөнморьтын Пүрэвээ гэдэг залуу байсан. Аймгаас хөдлөөд тав хоног яваад Сонгины булангийн шилээр даваад Уаанбаатарт орж ирлээ. Чийдэн гэж гялалзсан юмыг анх харлаа. Тэр өдөр наадмын өдөр таарсан юмдаг. Олон эрээн майхан ярайгаад, морь мал хөтөлсөн хүмүүс хөлхөлдөөд хөл ихтэй байсан. Явсаар Улаанхуаранд ирж биднийг дүнгэнэсэн хөндий байшинд оруулж орхиход хэцүү санагдаж байсныг хэлэх юун.
Гэтэл нэг өдөр бүрээ хангинуулж биднийг жагсаагаад ачиж зүүн тийш цуваа хөдөлж билээ. Туул их үертэй байлаа, гүүр байгаагүй үе. Голын эргээр дүүрэн хүмүүс идээ цагаагаа барин, Налайхын хөтөл хүртэл үргэлжлэн цэрэг эрсийг үдэж байсан юм. Тэр үед мал ихтэй, идээ цагаа элбэг дэлбэг Монгол орон минь сайхан байж дээ. Бид машинаасаа бууж идэж уун, ааруул ээзгий өвөртөлж аваад цааш явсаар Хэрлэнгийн гүүрэн дээр ирж нэг хоноод, Хэнтийн төвд ирж нэг хонолоо. Хэнтий дээр цэргийн буудал нь майхан, ор дэвсгэртэй, хоол унд сайтай байж билээ.
Ер нь хаашаа, юунд явж байгаагаа бид огт мэдэхгүй байсан юм. Явсаар усгүй халуун сайран дээр ирэв. Хаана ирснээ бие биенээсээ асууцгааж Тамсаг булагт ирлээ гэдгээ мэдсэн. Ам учиргүй зангаж, зам дагуу бороо орчихсон, газар тогтсон борооны уснаас ууж дарга нарт загнуулж байв.
Намайг Тамсаг булагын 6-р дивизийн нэгдүгээр морьт хороонд хуваарилав. Цэргүүдэд олон гэр барьж нэг гэрт арван цэрэг буюу нэг тасаг цэрэг байрлав. Өглөө болгон байлдааны сургууль хийж дандаа хүн алах, ноцолдохыг заана. Дээр үеийн хүмүүс, ялангуяа лам байсан залуучууд их тогтуун ухаалаг, ухамсартай байсан болохоор гаднаа сургууль хийж байвч дотроо өөрийг боддог байсан даа. Би ч лам байж хар багаас эмх цэгцтэй сурсан, биеэ цэвэрхэн авч явдаг байсан болохоор намайг зарим үед арай гайгүй үздэг байв. Хавар нэг өдөр цэргүүдийг жагсаагаад бага даргын сургуульд заримыг нь явуулахад би бас явахаар болсон юм.
Нэг шөнө ниваалд гарж байтал \жижүүр\, үүр цайх дөхөж байх үесд сум нижигнээд, гэрэл гялалзаад явчихлаа. Хурандаа Дандар тушаал уншаад, хүн ардын дайсан Гитлерийн эсрэг байлдана гэв. Бага даргын сургуульд байгаа цэргүүд анги ангидаа оч гэсний дагуу ангидаа иртэл бүгд нүүдлийн байдалд орсон байлаа. Ингээд цэрэг бүр 120 сумтай дайзаа бүслээд, шинелээ бөөрөнхийлж үүрээд, хорт утааны баг зэрэг нилээн ачаатай хаашаа ч юм аянд хөдөлсөн юм. Бид явсаар Сүрьеэ манхан гэж хязгааргүй их элсэн дотор орлоо. Шөнө нь окоп ухаад, өдөр нь нэг ч цэрэг зухуйхгүй. Зун зургаан сараас эхлээд цэрэг ч ядарлаа, эмээлий нь авалгүй олон хоногоор явсан морьд ч ядарлаа. Цэргүүд бөөс хуурсандаа баригдаж, бургасаар гал түлээд буцалсан устай тогоонд хувцасаа дүрээд авна. Бөөсөө арилгаж байгаа нь тэр. Одоо наадхаа мушгиад өмс гэж дарга зандрахад усыг нь мушгисан нойтон хувцасаа шууд л угладаг байсан. Тамсагаас орос талх ирнэ. Нэг хүний өдрийн 700 грамм талхны нормтой, домбон сахар нэг килограммыг таван янчаанаар авна. Тэгээд талх сахараа цайнд хийгээд иддэг байлаа. Бас хоёр хүний дунд нэг улаан тамхи өгнө. Лам голдуу байсан цэргүүд тамхи татахгүй , тамхиа нэг амны халбагыг таван янчаанаар зарна. Тэгсээр хавар өнгөрөөд зун боллоо. Хаашаа ч юм нүүгээд л байлаа. Өглөө бүрээ татаад, агт хураагаад ирэхэээр өөр өөрийнхөө морийг хүзүүдээд авна, уургалана энэ тэр гэж байхгүй. Бидний цуваа хамгийн хол нь миний санахаар Жэхэ хот \ дуудлагаар нь бичив\ хүрсэн юм. Орос цэргүүд бас хятад цэргүүд барааны газар зэрэг л явж байдаг байсан. Монгол цэргүүдээс бусад нь явган нүүгэлтээд л хөврөөд байгаа харагддагсан. Тэр бол 1945 оны дайн байсан юм.

Subscribe to:
Posts (Atom)