Friday, January 8, 2021

 page 12

Зуурдын талаар тайлбарлана заана гэдэг бол маш өргөн хүрээний олон талын мэдлэг учраас энэхүү номын бүтцийг нилээд нухацтай тогтоосон билээ. Амьдрал ба үхлийн ертөнцөөр аялах энэхүү ив илхэн нээлттэй аялалд та бүхэн шат шатаар хөтлүүлэн аялах болно. Бидний танин мэдэхүйн аялал маань, мөнх бусын үнэний олон талуудын хэсэг: тухайлбал бид цаг хугацаа байгаа дээр энэ амьдралыг бүрэн дүүрэн ашиглах, үхэлтэй нүүр тулах үедээ харамсахгүй, өөртөө гомдолгүйгээр явах, хэрэггүй үйлээр цагийг барахгүй байхаас эхлэн ярих нь тун чухал. Төвдийн үлэмж яруу найрагч Миларайба "Миний шашин бол харамсалгүй амьдарч, харамсалгүй үхэх болой" хэмээсэн юм. 

Мөнх бусын тухай далд совин дохиог гүнзгий шинжлэн бодох нь үхэл мөнх бусын цаана яг юу оршин буй тухайд Төвдийн эртний ном сургаалийн зүрхэн шим рүү шууд хөтлөн аваачна: тэр нь "сэтгэлийн байгаль төлөв" ийг таних хөтөлбөр юм. 

Сэтгэлийн байгаль төлвийг нээн таних нь бидний дотоод 

 

No comments:

Post a Comment