Friday, September 30, 2016

Сома-гийн орчуулсан "Мял богдын намтар"- ыг уншиж суугаад бичиж билээ, бодвол тэр өдөр багш минь намайг эргэсэн юм болов уу даа. 

>>> МЯЛ БОГДЫН МӨРӨӨР...<<<
Самуун олон шүтлэг, заншилаас холуур алхсаан
Сац гагц багшийн - тааллыг баясган үйлдсээн
Сэтгэл оюун - төвшин тунгалаг болсоон
Сэрүүн сийрэг агаарт энэ бие ууршсаан.
Өөртэйгөө бусдыг жишин солин бодсоор
Өрөөлөөс өөрийгөө ялгаж танихаа больсоон
Орой зулай дээр туяаран хөвөн гийх
Орь гагц ламыгаа огт мартаж орхиогүй ээ.
Өөрөөс өөр зөвлөгчгүй өнчин ганцаар суусаан
Өмгөөлөгч ба хамгаалагч үргэлж хамт байсаан
Билиг ухаан төгөлдөр нь Би үгүйн нэр ээ гэж
Би-г санах зав үгүй бодь явдал үзүүлсээн.
Шивнэн шивнэн дамжуулдаг шижир алтыг атгасаан
Бэх цаасаар үйлдсэн бичиг судрыг орхисоон
Нэгэн суурь сэтгэлийн түгээмэл чанарыг таниад
Нийлүүлж салгадаг төөрөгдлөөс нэгмөсөн хагацсаан.
Эгэл бие минь гурван биеийн бүжиг хэмээснээр
Итгэх ба итгэхгүйн ялгааг би мартсаан
Аврал хийгээд айдас замхран замхран арилсаан
Үхэх хийгээд төрөх нь үүрд ард үлдсээн.
Үүсэхгүй устахгүй, хаа ч үл орших, нэршил үгүй, зорилт үгүйн агаарт
Үзэгдэх баригдах юмс бүгд - үнэндээ Дхармакаяа
Алмай эргэцүүлэл үл хэрэглэн хүрэх
Ариун дагшин эрх чөлөө аль ч зүгээс ирээгүй ээ.
Мах цусан бие ба майхан сууц нь адил аа
Сүм хийд ба суврага ганжир нь тэмдэг ээ
Үг өгүүлбэр ба яриа хэл нь дутна аа
Үлэмж утга чанар нь аль алины чанад аа.

          Milarepa.jpg (220×302)

No comments:

Post a Comment