Tuesday, September 25, 2012

Засгийн газрын тэргүүн, Дотоод яамны сайд, Да Лам Гомбын Цэрэнчимэд 1872-1914

 Монголчууд бид нэр төр, алдар гавъяаг нь дурсан хүндэтгэж, мэхийн ёслохоос аргагүй арван хуруу дарам цөөн их хүмүүний нэг нь даяар олноо Да лам хэмээн алдаршсан Гомбын Цэрэнчимэд бөлгөө. Чингэхийн учир юу хэмээвээс тэрбээр өдгөөгийн дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн, ардчилсан Монгол Улсын тусгаар байдлыг XX зууны эхэнд дахин сэргээсэн 1911 оны үндэсний хувьсгалын тулгын чулууг тавилцаж, тотгыг түшилцсэн томоохон зүтгэлтэн байлаа. Да лам эл их үйл хэрэгт чигч шударга, хурц сэргэлэн чанар, зохион байгуулах авъяас чадвараараа гойд тодрон товойсон юм.

Да лам Г. Цэрэнчимэд бээр 1872 онд Их шавийн нутагт (одоогийн Төв аймгийн Лүн сум) хүй тасарч, хүмүүн заяа залгажээ. Эцэг нь түүнийг 10 шахам насанд нь Их Хүрээнд авчирч, төрөл садны нэгэн гавжид шавь оруулжээ. Тэрээр эцэг, эхийнхээ итгэл, багшийнхаа айлтгал, номлолыг талаар өнгөрүүлсэнгүй. Удалгүй Хүрээний номтой гэвш нарын тоонд орж, ихэс лам нарын анхаарлыг татах болов. Г.Цэрэнчимэд бурхны номд сүсэглэн суралцаж, төвд, манж хэлийг доторлож эхэлжээ. Төрөлх монгол бичигт улам боловсорч, шашин төрийн хэрэг явдлыг гадарлахтайгаа болов.

Түүгээр ч барахгүй бичиж, туурвиж эхэлжээ. Тэрбээр лавтайяа "Хүн бүхэн чин үнэн сүжгээр залбиран үйлдэгтүн" хэмээх ном бичсэн нь мэдэгдэж байна. Харамсалтай нь эл ном бидэнд одоогоор уламжлагдан ирээгүй, үрэгдэж үгүй болжээ.
Номын хэлээс үлэмжийг сонсон, чамгүй боловсорсон залуу лам Цэрэнчимэд Эрдэнэ шанзудбын яамнаа туслах бичээчийн алба хаших болсноор шашин-төрийн хэрэгт хатамжлан зүтгэх анхныхаа гарааг эхэлжээ. Тэрээр удалгүй Дээрх яамны бичээч, ахлах бичээч, XX зуун гарахад Да ламын тушаалд дэвшин ажилласан байна.

Манжийн "Шинэ засгийн бодлого" идэвхжсэн үед Да лам Цэрэнчимэд нэгэн санаа зорилго бүхий Чин ван Ханддорж, өвөрлөгч түшмэл Хайсан нартай илүү дотночлон нөхөрлөж, эцсийн их хэргийг бүтээхээр аминчлан хэлэлцэж эхэлжээ.
Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нар санаачлан, 1911 оны VII сард Богд гэгээнд бат оршил өргөхөөр ирсэн Халхын дөрвөн аймгийн хан, чуулган дарга, жанжин хэбэй, хутагт хувилгаад зэрэг ихэс дээдсийг цуглуулж, үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөний тэмцэлд эрслэн босох асуудлыг хэлэлцүүлжээ. Эл зөвлөлгөөнд оролцогсод монгол түмний өмнө тулгарсан амин чухал их хэргийг үндсэнд нь талархан дэмжсэн байна. Үндэсний тусгаар тогтнолын хэргийг санаачлан зохион байгуулагчдын цөм болсон хэсэг ноёд ихэс Богд уулын Нүхтийн аманд илүү нарийн нууц асуудлаа сэм хэлэлцэж, тусгаар тогтнолын хэрэгт Хаант Орос улсаас тусламж гуйхаар шийджээ. Богд гэгээн ч тэдний санаа бодлыг талархан, тусгаар тогтнолын үйл хэрэгт Хаант Оросоос тусламж гуйх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Да ламыг оруулсныг нь идэвхтэй дэмжсэн байна.

Да лам Цэрэнчимэд нар Хаант Орост очсон хэргээ хязгаарлагдмал хэмжээнд бүтээн, Чин улсын хатуу чанд мөрдөлт мөшгөлтөөс болж, орос эмчийн дүрд хувилан нууцаар хил давж орж иржээ. Нутагтаа ирмэгц тэрбээр Халхын Хүрээний Бүх Хэргийг түр Ерөнхийлөн Шийтгэх газрыг байгуулалцаж, түүний бүрэлдэхүүнд орж ажиллан, үндэсний хувьсгалыг бэлтгэн явуулахад хүч, ухаанаа хөвчлөн зүтгэсэн юм. Тэдний чин зүтгэл талаар болсонгүй, 1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгал ялан мандаж, үндэсний тусгаар тогтнолоо дахин сэргээжээ.

1911 оны XII сарын 29-нд шинэ тулгар Монгол Улсыг тунхаглан, эзэн хааны сэнтийд заларсан VIII Богд Жибзун-дамба Да ламыг хишиг хүртэгчдийн аман хүзүүнд нэрийг нь цохон тэмдэглэж, "...чин сүжигт цол, гурван давхар магнаг
дэвсгэр, түшлэг, ширээ, улбар шар жолоо, ногоон тэрэг, чин
вангийн пүнлүү, үүрд хөрөнгөөс албан гаргуулахгүй болгон щагнаж, шадар сайд, бүгд захирах сайд, Дотоод Яамны хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд тохоон талбиад, мөн тус шавийн харъяат эл албан хэргийг хавсран шийтгүүлэгтүн" (1) гэжээ.
Богд хаан төрийн яамдыг зэрэглэж, Дотоод яамыг тэргүүн яам болгож, түүнийг толгойлж байсан Г.Цэрэнчимэдээр Засгийн газрын хэргийг бүхэлд нь эрхлүүлэх болсон байна.

Тэрбээр Ерөнхий сайд хэмээх албан тушаалд томилогдоогүй боловч, хэрэг дээрээ Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэх болсон юм. Да лам Дотоод яамны тэргүүн сайдад томилсон хааны зарлигийг машид бишрэн, төгөлдөр сэтгэлээр хүлээж авсан боловч цагийн эрхээр өөрт оногдсон үүрэг, шинэ тулгар улсынхаа өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлах тутам нэн түгшиж байгаагаа "Би бол эрдэм ухаан нэн ядуу бөгөөд их л айж сууна" (2.128) хэмээн илэрхийлж байжээ. Хар, шар ноёдын зөрчил хурцдаж, засгийн эрхийн төлөө улайрч байсан тэр үед шинэ Монгол улсын хаан Жибзундамбад хэдийгээр язгуур угсаагүй боловч, Да лам Цэрэнчимэд шиг улс Монголоо хэмээсэн санаа нягт, бодол тэлүү, ном эрдэмд гийсэн, төр, шашны хэргийг нэгэн хамтад хаших чадвартай, улс төрийн бодлогын мяндсан ухаантай судрын хүн, төрийн эр л хэрэгтэй байжээ.

Да лам Цэрэнчимэд Засгийн газрын тэргүүн, Дотоод яамны сайдын хувьд төрийн ёс, ёслолыг уламжлал, шинэчлэлийн үүднээс тогтоох, цаг улирлын тооны бичиг үйлдүүлэх, яамдын ажлыг нэгтгэн зангидаж, төр, засгийн сан хөмрөгийг өсгөн арвижуулах хэрэгт томоохон үүрэг гүйцэтгэсэн бөлгөө. Да ламын энэ мэт зоримог, далайцтай үйл ажиллагаа нь үүний талаар монголын ихэс, дээдсийн дунд төдийгүй, хилийн чанадад эерэг, сөрөг үнэлгээг хуримтлуулсаар айлаа. Өөрөөр хэлбэл, оюуны гайхам, тамирын их, зүсний гоо нь бахдал хийгээд зүдгүүр болдог хүний амьдралын жам ёсны шахуу үзэгдэл Да ламын тухайд байвал зохих хэд хэмжээнээсээ хальж эхэлжээ. Г.Цэрэнчимэд нарыг Орос айлчлахад орчуулагч байсан Добданов гэгч Дээд-Үдээ( В.Котвичид 1911 оны XII сарын 30-нд бичсэн захидалдаа "Да лам эдүгээ дотооддоо улс төрийн гарамгай үүрэг гүйцэтгэж байна" (2.91) гэж мэдээлсэн байна. Их Хүрээнээс консул В.Люба 1912 оны I сарын 22-нд Котвичид бичсэн захидалдаа: "Таны захиаг Да ламд гардуулсан, тэр их зальтай"(2.117) гэж тэмдэглэсэн байна.
Оросын консул В.Люба 1912 оны II сарын эхээр Петер бургт мэдээлэхдээ "Да лам хутагтад "хязгааргүй илтгэл"-ийг олж, Да ламтай зөвлөлдөхгүйгээр бидний тавьсан хүсэлтэд нэг ч сайд хариу өгөхгүй байна, ноёдууд Да ламыг байхад "Үл дуугарна" (3) В.Люба Да ламын Богд хаанд хязгааргүй итгэгдэх болсон шалтгааныг эргэцүүлэхдээ "Хутагт Да ламын өөрийнхөө явуулгын нарийн урхинд оруулав уу, эсвэл одоогийн шадар зөвлөхийнхөө уян хатан, гүйлгээ ухаанд автав уу гэдгийг хэлэхэд бэрх" (4) гэж бичсэн байна.

Да лам Цэрэнчимэд улс орныхоо эдийн засгийг өөд нь татах улсын сан хөмрөгийг өсгөн арвижуулах талаар оюун санаагаа хөвчрүүлж байв. Тэрбээр: "Анх улс төр нээх нь шинэ гэр барихтай адил элдэв хэрэглэх зүйл маш үлэмж бөгөөд санд мөнгө цаасгүйн учирт их л чармайж байна. Үлэмжхэн зээлдэж хэрэглэхийг гуйя гэвч эцэст төлөхийг бодох хэрэгтэй тул бас айх газар бий" (2.127) гэж бичиж байсан нь хэр хэмжээнээс хэтэрсэн өр тавилгүй, өөрийн хүчин боломжийн хирээр тулгуурлах гэсэн чухал санаа юм. Үүнээс үүдэн, Да лам юуны өмнө, дотоод нөөц бололцоогоо шавхан дайчилж, байгалийн баялагаа эзэмшиж ашиглан, гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөтгөх замаар улс орны эдийн засгийн чадавхийг аль болохоор нэмэгдүүлэх чиг баримжааг тууштай барьж байв.

Да лам Цэрэнчимэд В.Котвичид бичсэн нэгэн захидалдаа: "Гагцхүү горилох нь манай монгол газарт хааяа алтны зоорь гарах газар байх мэт бөгөөд их улсын сан боловч, наймааны хүн боловч, үзээд бид өгч болох, тэд тоож болох газар ахул, жилийн хугацаа, газрын хэмжээ тогтоон хэлэлцэж нээлгээд, урьдчилан буюу хувь хураах алин боловч, эцэст сэтгэл зовохгүй, будлиан багатай нь мөн мэт. Бас зарим нэгэн газрыг манай монгол чадсан, чадаагүй өөрснөө нээн малтаж үзье гэж зөвлөж буй билээ. ...Зарим алтны зоорийг хятадтай хэлэлцэн нээсэн, хятад түшмэл, Орос Грот гэгч хүн урьд хятадтай хэлэлцсэнээ баримтлан манай үгийг сонсох дургүй, Консул сайдыг мэхлэн хуурч байгаа мэт байгаа нь бидэнд их хэцүү байна" гэж тэмдэглээд эцэст нь "Их Орос улсын алтны зоорийн дүрэм "нэгийг олж хайрлахыг мэхийн гуйна" (2.27) хэмээжээ. Чингээд Да лам Фон Гротын "Монголор" хэмээх алтны нийгэмлэгийн гэрээг хянан үзээд, түүнээс улсад авах шимтгэлийг ахиулах асуудлаар Оросын консул болон нийгэм-лэгийн захиргаатай шууд харьцан ажиллах болов.
Да ламын тэрхүү бие даасан хүч чармайлт Оросын консул-тай хагаралдах нэг үндсийг тавьжээ. Энэ тухай Ф.Москвитин нэгэн захидалдаа: "Оросын консул Да лам хоёрын харилцаа нь "Монголор"-ын байдлаас болж бүр муудав" (2.139) гэж тэмдэглэжээ.

Гэвч Чин улсын үед байгуулсан гэрээгээр 1908 оноос уурхай байгаа хошуунд бүтэн жил олборлосон алтны 16.5 хувь буюу түүнтэй тэнцэх мөнгөн тэмдэгтийг шимтгэн авч байх, гэрээний хүчин төгөлдөр байх хугацааг 1921 оны IV сар хүртэл тогтоох, олборлолтыг Монгол улсаас чандлан хянах явдлыг хүчтэй болгох талаар Цэрэнчимэд нарын яамдын тэргүүн сайдууд Оросын консултай удаа дараалан хэлэлцээ хийж байж, 1912 оны эхээр "Монголор" алтны уурхайн гэрээг шинэтгэн тогтоож чадсан байна (5). Монгол орны байгалийн баялагт шунасан гаднын хомхой этгээдүүд да ламыг өөрийнхөө эрхэнд оруулж чадахгүй болохоор элдвээр өөчлөн, хараан зүхэж байв. Генц гэдэг герман хүн Монголоос концесс олох санаатай Да ламтай уулзаад, хэрэг бүтэмжгүй тийшээ хандмагц эзэн хаандаа мэдэгдэнэ гэж сүр далайлгаж байжээ.

Ф.Москвитин: "Цэрэнчимэд Консулд мэдэгдэлгүйгээр алтны уурхайг Лушников гэдэг хүнд түрээслэжээ" (2.139) хэмээн ийш тийш ховлон бичиж байсан аж. Мөн консул В.Люба Да ламд: "Хэрэв та гурав дахь этгээдэд концесс өгөх юм бол Орост найртай бус хандсан хэрэг гэж үзнэ шүү" (6) хэмээн мөн л айлган сүрдүүлэхийг оролдож байжээ.
Г.Цэрэнчимэд энэ бүгдээс огтхон ч халшралгүй улс үндэснийхээ эрх ашгийн үүднээс хатуу чанга байр суурь баримтал-саар байсан юм. Нэгэнт байдлыг мэдсэн Ф.Москвитин мэтийн хүмүүс Да лам болон Монгол ноёдын хөлд сууж, ажлаа бүтээхийг оролдож байсан баримт ч тааралдаж байна. Тухайлбал Ф.Москвитин нэгэн захидалдаа: "Эндхийн хаад ноёдод сайн бэлэг бол винтов, гар буу л байна. Да ламд бол резин материалаар хийсэн улаан цув бол зүгээр байна" (2.169) гэсэн захиалга өгч байжээ. Харин Хаант Оросын "Харбинский вестник" сонины нэгэн мэдээнд: "Монгол улсын Дотоод яамны сайд Да лам Английн синдикатад 5 жилийн хугацаатайгаар (жилийн 1 сая рублийн) хар тамхи Монголд оруулах зөвшөөрлийг дангаараа мэдэн олюсон. Монголын хууль цаазын дагуу хар тамхи хэрэглэх явдал нь шашинд харш бөгөөд хориотой, цаазаар авах ялтай" (7) хэмээн мэдээлсэн нь гүтгэлгийн шинжтэй болов уу. Энэ үед Богд хаан тамхи.Я ялангуяа хар тамхины хор холбогдлын тухай утга төгөлдөрв лүндэн буулгаж байхад. түүний итгэмжит сайд. тэр зэргийн цөлх ухаантай хүн хар тамхи оруулах тухай дур мэдэн шийдвэр гаргаагүй нь лавтай.

Г.Цэрэнчимэд Дотоод яамны сайдын хувьд ард иргэдэя сурган боловсруулах, гэгээрүүлэхэд багагүй анхаарч байв. Тэрбээр В.Котвичид бичстн нэгэн захидалдаа: "...цэрэг ба уран эрдэм сургахгүйгээр улс болон тогтноход нэн бэрх"1 (2.127) хэмээн тэмдэглэж байсан удаатай. Хариуд нь Котвич бичихдээ: "Орос, Монголын хэл бичиг мэдэх бусад дэлхий дахины элдэв сайн ёс журам мэдэх эрдэмтэн олон хүн маш чухал тул эртнээс тун яаралтайгаар нэг буюу хоёр сургууль нээж, үүндээ ноёд, харцын ялгаагүй хүүхдийг сургаж, орос хэл сурсан хойно Орост сургуульд явуулж, Монгол улсад аль чухал эрдмийн зүйлд сургах хэрэгтэй. Эрдэм ухаантан угүй хан төр нэн удаа тогтож эс чадна гэж манай оронд өгүүлдэг" гээд "Өдгөө танай нийслэлд миний сайн мэдэх Цэвээн Жамсранов гэдэг байж байгаа бөгөөд тэрээр манай нийслэл хотын их хан сургуульд багш байсан, эрхэм сайн эрдэмт хүн бөгөөд сургуулийн явдал гарвал түүнийг хэрэглэн авах ажаамуу" гэжээ.

Да лам Цэрэнчимэдээс 1913 оны III сард Богд гэгээнд толилуулсан айлтгалдаа олон ардыг тусгайлан захирах эрх бүхий хумүүсийг бэлтгэх зорилгоор бага ван, гүн, засаг, тайж, тэдний үр хүүхдийг сургах сургууль байгуулж, монгол, орос, манж, хятад бичигт сурган, төрийн албан хаагчдыг тусгайлан бэлтгэх санал тавьж байв. Г.Цэрэнчимэд их хөрөнгө чинээтэй байгаагүй боловч, хувийнхаа хөрөнгөнөөс боломжийн хэрээр улсдаа тусалж, судар ном барлуулах ажлыг ивээн тэтгэж байсан байна. Да лам нарын зэрэг Хүрээний эрх баригчдаас Петербургтэй санал зөрсөн зарчмын нэг том асуудал бол Халх, Баруун болон Өвөр Монгол, Барга, Урианхай хязгаарын нэгтгэсэн их Монгол улсыг байгуулахыг санаархаж байсан явдал юм.Монгол туургатны нэлээд хэсэг Халхын эрх баригчдын ородлогыг дэмжиж байв. Тухайлбал, тусгаар тогтнолоо хэдий нь зарласан Барга 1912 оны V сард Халхын бүрэлдэхүүнд орохоо илэрхийлсэн билээ. Энэ явдлыг Да лам голлон хийж байна гэж үзэж хилэгнэсэн Бээжин дэх Оросын элчин В.Н..Крупенский өөрийн Гадаад явдлын яамны сайд С.Д.Сазановт Да лам Оростой харилцахдаа "найрсаг бус хоёр нүүр гаргасан бодлого явуулж байна". Тэрбээр "Зөвхөн Хятадаас өөрсдийгөө хамгаалуулах"-аас өөр "Бидний ямар ч зөвлөлгөөнийг хүлээн авахгүй байна" (8) хэмээн мэдэгджээ.
Да лам 1912 оны Монгол, Оросын гэрээнд монгол туургатныг нэгтгэх асуудлыг тусгах гэж махран зүтгэж, санал нь явахгүй болохоор хэлэлцээрийг тасална гэж заналхийлж байлаа.

1912 оны X сарын 6-нд Коростовец, Люба нар Намнансүрэн тэргүүтэй Монголын Засгийн газрын сайд нарыг Оросын консулын газар урьжээ. Чингээд хэлэлцээрийн төслийг гардуулж, Оросын консулынхантай ярилцсан байна. Да лам Коростовец, Люба нарт дараах асуултыг тавьжээ. Хэлэлцээрээр Монгол, Хятадаас бүрэн тусгаарлаж чадах уу, эсвэл Оросын протекторат үлдэх үү? Хэлэлцээрийн төсөлд яагаад Хүрээний Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн Дотоод Монгол болон Ховд, Урианхайн хязгаар, Барга ороогүй байна вэ? гэж асуугаад "Хятадын дарлалд нэрвэгдсэн бусад монголчууд нэгэн адил тусгаар тогтнохыг хүсч байна" гэж нэмж хэлэв (9.389). Дотоод Монголын асуудлыг хэлэлцээрт оруулах тухай асуултад Люба: Дотоод Монгол нь "газар зүй, улс төрийн хувьд Хятадтай илүү холбоотой, багагүй хятад-чилагдсан" хэмээн хариулжээ. Консул хэлэлцээрт Ховдын хязгаарыг оруулах Монголын сайд нарын хүсэлтийг Петербургт уламжлахаа амлажээ.

Хоёр хоногийн дараа X сарын 8-нд Коростовец нэлээд түгшсэн байдалтай цахилгаан явуулжээ. Цахилгаандаа: Өргөө хотод миний түр очсон нь "хэлэлцээрийн байдлыг сөрөг тал руу эргүүлэх янзтай" байна. Хэлэлцээрт Да лам төдийгүй Намнансүрэн ч эргэлзэж байна гэж мэдээлжээ. Гэвч эцсийн эцэст 1912 оны Монгол, Оросын хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.

Хэлэлцээрийн явцад Да лам Цэрэнчимэд, Коростовел нарын харилцаа эрс муудсан боловч, эцсийн эцэст түүний төрийн тулх ухааныг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрч. "тэр бүх монголчуудын эв нэгдэлтэй байхыг чухалчилдаг. Бүх Монголын сайдуудын дотор тэр хүн бол эрч хүчтэй. мэргэн ухаантай сайд байлаа. Нөгөө талаар бас цэвэр нэртэй хүн байв. Сүм хийддээ шашны талаар дээгүүр мяндагтай байсан атлаа Да лам нь шашин болон язгууртны дангаар ноёрхох улс төрийн бодлогыг эсэргүүцэж, тэр явдлыг Монголын гол гамшиг гэж үзэж байв. Лам нартай тэмцэж байсны учир түү-нийг "шуламын сүнс" гэж нэрлэж байв" (10.139) гэж бичжээ. 1913 оны хавар Оросын дипломатууд Богд хаан, Сайн ноён хан нарт Да ламыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс нэн даруй зайлуулахыг шаарджээ. Ерөнхий сайд Намнансүрэн И.Я.Коростовецтай уулзаж, Цэрэнчимэд бол "юуны өмнө, гаднын халдлагаас Монголын тусгаар тогтнолыг хамгаалах гэсэн эх оронч хүн, цорын ганц "гэм" нь эх орныхоо тусын тулд хэт махран зүтгэсэн явдал байх" (11) гэсэн жинтэй үг хэлсэн байна. Г.Цэрэнчимэд Оросоор тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх ажил бүтэлгүй болмогц, Японоос тусламж гуйх санаатай Хай-лаарт очиж, Оросын явуулгаар мухардаад буцаж ирж байв.

Энэ дашрамд тэмдэглэхэд, Да лам Цэрэнчимэдийн Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж нарын эрх мэдэлт-нүүдтэй зөрчилдөхөд хүрсэн нь Оросыг түших уү, эсвэл Японыг түших үү хэмээх гадаад түншлэлийн асуудал бус, харин язгуур угсаа, эрх мэдлээс улбаалсан зөрчил байсан бололтой. 1914 онд түүний чин зүтгэлийг үнэлж, Богд хааны зарлигаар Чин ван цол олгож, хамжлага өрх 32, хүн ам 293, хөрөнгөний тэмээ 74, адуу 22, үхэр 178, хонь 2155-ыг соёрхож байжээ.

1914 онд Да ламыг Баруун хязгаарыг тохинуулах сайдаар тавьсан жирийн бус томилолт нь нэг талаас, төрийн дээд байр суурийг булаацалдсан хар, шар ноёдын хоорондын томоохон зөрчлийн дотоод илрэл, нөгөө талаас дээдсийн хүрээлэлд харц гаралтан шургалахыг үл тэвчсэн язгууртнуудын явууллагын хаялга, бас сайхь зүтгэлтэн өөрөө шинэ хүрээллийнхээ сэтгэл зүй, ашиг сонирхлыг үл харгалзан хэт чигээрээ авирлаж байсны харгай болов уу. Да лам баруун хязгаарыг зорьж яваад, 1914 оны V сарын 7-нд учир битүүлгээр хан хорвоогоос хальжээ. Түүнийг "сэржмийн хорлол"-оор өөд болсон гэлцдэг.

Да лам Г.Цэрэнчимэд бол тэр үеийн зүтгэлтнүүдээс дотоод, гадаадад хамгийн их анхаарал татаж, эерэг сөрөг үнэлгээнд олонтаа өртөж байжээ. Ялангуяа Оросын тал түүнийг элдвээр гоочилж байсан билээ. Хэдий тийм боловч, Оросын хэвлэл, мэдээллийнхэн Г.Цэрэнчимэдийн тулх чанарыг арга буюу хүлээн зөвшөөрч байсан юм. Тухайлбал, 1913 онд Оросын "Алс Дорно" сэтгүүлд: "Хувийн амьдралын хувьд аглаг даяанч, байгалиас заяасан тулх ухаантай, хэнд ч уусч худалдагдахгүй, хувийн ашиг хонжоо хайдаггүй, хүнд тэр бүр итгэдэггүй, хянуур болгоомжтой... Да лам орчин үеийн монголын ухаалаг, нэрд гарсан зүтгэлтний нэг мөн нь ч гарцаагүй"(13) хэмээн бичиж байлаа.

Эдүгээгийн Оросын судлаачид ч Да ламыг өндрөөр үнэлж байна. Оросын эрдэмтэн Е.А.Белов: "Богд хааны гол шадар зөвлөх, баруун гар нь ухаалаг, зоригтой, хатуу чанга хүн Да лам Цэрэнчимэд байв" (14.55) хэмээн тэмдэглэжээ.
Өдгөө Г.Цэрэнчимэдийн намтар сэлт, бодол сэтгэлгээний онцлог, бүтээн туурвисныг судлан үзэхүйд тэрбээр улс төрийн зөн, билгүүн чанараар гойд, аливаад давхар бодож, даамай сэтгэдэг, өөрийн байр суурин дээр хатуу зогсож чаддаг цөлх ухаантай төрийн томоохон зүтгэлтэн байжээ.

Ийнхүү Да лам Г.Цэрэнчимэд бол Монгол улсын цадиг шаштирт нэрээ мөнхлөн үлдээж, түүхийн олон үеийн үзэл санааны үе судал, хальс бүрхэвчин дотроос яах аргагүй нэвт гэрэлтэх түүхэн хүмүүн бөлгөө. Ийм учраас Засгийн газрын ордонд Г.Цэрэнчимэдийн хөргийг байрлуулах, Улаанбаатар, Зуунмод хотын нэг нэг гудамжийг нэрэмжит болгох, сумын нь дунд сургууль юм уу, эсвэл соёлын төвийг түүний нэрэмжит болгох зэргээр дурсгалыг нь мөнхжүүлэх нь зүйтэй юм

Monday, September 24, 2012

Дивасамбуу- ярилцлага 3

Ишдорж -
За би ОУМСХ-ны гүйцэтгэх захирал Ишдорж гэдэг хүн байна. ОУМСХ Английн Кембрижийн Их Сургуультай хамтарч, “Аман түүх” гэдэг  төсөл хэрэгжүүлж байгаа. “Аман түүх” төсөлд танаас ярилцлага авах бодолтой байгаа юм. Нэгдүгээрт, таны ярилцлагыг Кембрижийн Их Сургуульд болоод Монголд  ОУМСХ-нд архивлан хадгалахыг Та зөвшөөрөх үү?
Сонинбаяр -Болноо, болно.
 Би бол хуучнаар Халхын Сэцэн хан аймгийн Боржгин цэцэн вангийн хошуу, одоогийнхоор Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт усан луу жилд төрсөн хүн. Одоо нас 50 нэлээд гарчихаад байна даа. Эхээсээ есүүлээ. Миний эцгийг Шагдарсүрэн , Ээжийг минь Насанбат гэдэг юм. Манай эцгийн удам бол Боржгины өвгөн бичээч нарын удам гэж явдаг юм даа. Манай энэ гэрээсэнд. Манай эцэг бол хөдөөний малчин хүн. Манай эцгийн эцэг, миний өвөг эцэг бол Мэнэнгийн Тогтох-Очир гэж хүн явсан юм гэнэ билээ. Тэр хүн бол 1938 онд зөнгөөрөө бараг хэлмэгдэлд орсон шахуу л юм ярьдаг юм даа. Тэр хүн бол манай Боржгин цэцэн вангийн хошууны да бичээч байсан хүн, хошуу тамгын газар өргөөндөө суудаг байсан гэж ярьдаг байсан даа, одоо мэдэх улс олон бий л дээ. Тэрний эцэг нь Мягмар гэж хүн байсан юм гэнэ билээ. Тэр бас л Боржгин цэцэн вангийн хошууны өргөө тамгын газар бичгийн алба хаадаг, их бичээч байсан юм гэнэ лээ. Тэгээд хүүгээ татаад бичээч болгосон юм гэнэ лээ. Аа тэрний дээр Түмэндэмбэрэл занги гэж байсан юм гэнэ лээ, тэр хүртэл мэднэ дээ, дээшээ удмаа бол. Яах аргагүй, бид нар бол Боржгин цэцэн вангийн хошууны, манай Боржгин цэцэн ван вангийн хошуу  бол 44 отогтой байдаг юм. Би бол Боржгин цэцэн вангийн хошууны тавнангууд сумын Баатар отгийн хүн дээ. Тавнангууд дотроо бол 5 отогтой, тэрний нэг Баатар отгийн хүн. Одоогийн  Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Ажирхайн бригад гэж байгаа, Их Угтаал гэж газар. Их Угтаалын хонхорт л өсөж төрсөн хүн дээ. Бага насыг тэнд тавиад оныг тэнд авсан л даа. Тэгээд яах вэ, 10 жилд Говь-Угтаалынхаа бага сургуульд анхлан орсон. 
Тэгээд сумандаа бол нэг 2 жил суусан юм аа, 60-62 он хүртэл, 63 оноос Дундговь аймгийн төвийн 10 жил рүү шилжсэн л дээ, манайх хөдөө аймагт шилжиж, суурьшсан учраас би эжий аавыгаа дагаад явчихсан хүн л дээ. Тэгээд 70 онд 10 жил төгссөн л дөө. Тэгчихээд би Багшийн дээдийн бас нэг хуваарь авч орсон хүн байгаа юм. Тэгээд эмээгийн бие муудаад гарчихсан юм аа. Тэгж байж байгаад, 1974 онд энэ Гандан Тэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны Дээд сургуульд элсэж орсоон. Намайг Шашны Дээд сургуульд ороход ач тус болсон нэг хүн байдаг юм. Тэр тухай би нэг жаахан дурсъя гэж санаж байна аа. Тэр бол манай хуучин Боржигон цэцэн вангийн хошууны Иш догшин хутагийн Бадам гэж хүн байсан. Иш догшин хутаг гэдэг нь Одоогийн Дундговь аймгийн Баянжаргалан сум л даа, манай зүүн урд талын залгаа сум. Тэнд Бадам гэж нэг өвгөн лам байсан юм аа. Бадам гуай намайг ерөөсөө энэ сургуульд оруулсан юм шүү дээ, нарийндаа бол. Яасан бэ? гэхлээр би Бадам гуайнд 1974 оны зун ирсэн юм, хавар ч ирсэн юм. Манай эмээгийн бие муудаад, хотод нэлээн хүнд өвчтэй байсан юм аа. Тэгээд энэ хүүхдийн больницын энд лам нар байсан, манай Боржгинын лам нар нэлээн байлаа. Тэгэхэд, манай Бадам гуайнд олон лам нар орж гардаг байсан юм. Тэгэхэд би анх залуу лам гэдгийг Бадам гуайнд харж байлаа. Мөн ламтан Жамъянлодон гээд нэг халзан, тэгээд хар манан зүг татсан л нэг (0.04.25) залуу лам орж ирдэг байсан юм аа. Тэгээд би анх удаа одоо Ганданд орсоор залуу лам харж байгаа нь тэр л дээ. Жамъянлодон гэж миний л үеийн, за арай ах байсан 3, 4 ах байсан байх даа. Нас барчихсан юм,  их эрдэмтэй сайн лам байсан, манай гавж багшийн шавь л даа. Бадам гуайнд тэрүүгээр лам нар ер нь их, хойд талын хашаанд, хамар хашаанд Хайдавжунай гэж нэг өвгөн лам байлаа. Манай Боржгины хүн байсан. Дундговь аймгийн Цагаан дэлгэр сумын харъяат хүн байсан л даа. Хайдавжунай гуай бол манай Гандан хийдийн  хурлын сул лам байсан, сайн уран, чом (0.04.52) хүн юм гэнэ билээ. Нэлээн тийм уран дархан тийм хүн байсан л даа. Тэгээд хажуугаар нь бас эм тан барьдаг хүн байсан юм. Манай эмэг ээжийг эмчилдэг хүн байж л дээ. Тэгээд  Хайдавжунай гуайнд олон ламтай танилцсан л даа. (0.05.07) Тэгж байгаад, харин манай Бадам гуай тэгсэн юм. За хүү минь, энэ жил Шашны Дээд сургуульд элсэлт авах юм байна шүү дээ, чи орохгүй юм уу гээд тэгнэ. Би чинь тийм мэтийн юм огт мэдэхгүй хүн шүү дээ, хар хүн юу мэдэх вэ дээ, залуу ч байлаа, 22-той байсан байх. Тэгээд одоо би мэдэхгүй дээ, Бадам гуай минь, би сүжиг мүжиг ч байхгүй, зүгээр одоо би учрыг нь мэдэхгүй дээ л гэсэн. Бадам гуайн Зүүн хамар хашаанд Ширэндэв гуайнх байсан юм. Зүүн хойд хамар хашаанд нь манай гавж багшийнх байсан юм.  Тэгж байгаад маргааш нөгөөдөр нь болсон чинь Бадам гуай элсэлтийн комисст нь танай гавж багш чинь суудаг юм байна гээд.  Бас гавж багшийн шавь байсан юм байна л даа, Бадам гуай. Тэгээд элсэлтэнд орно гээд л бас энд урд нэг 2 давхар сургууль байсан л даа. Энд Чүлтэм гэж хүн захирал байлаа. Тэгэхэд 74 онд, тэгээд л би нэг элсэлт өгөөд л тэнцчихсэн юм л даа. Бадам гуайн   ачаар л би Ганданг дагасан хүн шүү дээ, тэгээд Шашны сургуульд орсон, тэгээд ламын замаар явсан хүн дээ. Одоо ч 30 жил болчихлоо, иймэрхүү л замналтай хүн дээ. Тэгээд би яахав, сонин юм ярихад манай багш нар ярьдаг байсан юм. Ялангуяа хуучин Боржигин чинь дотроо 2 чойртой байсан юм билээ. Боржгинын баруун чойр, зүүн чойр гэж. Зүүн Чойр нь одоогийн Говьсүмбэр аймгийн нутаг тэр Чойрын цаахна байдаг юм, туурь нь байна л даа, Баруун Чойр нь болохлоор одоогийн энэ Цагаан Өндөр, Угтаалын заагт байсан юм, хоорондоо  бие биенийхээ утааг хардаг газар юм билээ л дээ, хоорондоо тал газар чинь халхлах юм байхгүй л дээ, тэгээд л хоорондоо нэг сайн өртөө газар 40-өөд л км газар юм даа. Тэгээд манай тэндхийн голомт, шинэ номын гол төв болж байсан газар Боржгинын жинхэнэ чойр гэдэг нь Баруун Чойр, энийг нь баруун Чойр, энийг нь зүүн Чойр гэж ярьж байгаа, энэ 2 хийд байсан юм гэнэ билээ. Зүүн чойр нь гэхлээр нэлээн одоо том газар, хошууны гол төв хийд нь 1500 ламын данстай, тэнд ноёны өргөө Боржигин цэцэн ван, Үйзэн цэцэн ван ноёны өргөөнд ойрхон байдаг, тамгатай, нэлээн нөлөөтэй газар байж. Баруун Чойр нь болохлээр бас 1000-аад ламын данстай байдаг юм, тийм хотын хоорондоо ялгаатай гэж байгаа. Баруун Чойр нь бол зүгээр тийм даржин лам нартай гэдэг юм аа. Тэгээд юу лам нар нь их даржин боловсролтой, лам нар нь тийм номтой улс нэлээн олон байсан гэдэг. Зүүн Чойр нь болохлээр нэлээн тийм арай юутай, газар байгаль нь их ус сайтай газар юм гэнэ билээ. Эрчүүл нь их хүдэр сайхан эрчүүлтэй нэлээн тийм үзэл (0.07.33) нэлээн хөгжсөн газар л даа. Чойр энэ тэрийн тухай юм бол би нэлээн ярина л даа. Тэгээд зүүн тийшээгээ бол жаахан тийм ганган, тансаг, танхайдуу байсан гэж ярьдаг юм шүү. (0.07.43) Тэр зүүн Чойрын мах иддэггүй Самдан гэж өвгөн би таньдаг байлаа. Тэр бол одоогийн Төв аймгийн Илваанжилган (0.07.49) сумын хүн, хуучин Боржгинын харнууд отгийн улс л даа. Самдан гуайг би сайн танина л даа. Самдан гуай манай багшийн шавь байсан юм. Тэгээд Самдан гуай бид 2 хоорондоо юм их ярих л даа, багшийн дэргэд, 74, 5 оны үед. Мах иддэгүй Самдан гуай ирээд л яадаг сан, нэг зүүн Чойрын буга гэж ярьдаг байсан юм аа. Зүүн чойр дээр буга алсан юм байна л даа, гэхдээ бүүр Гэмпилийн буга гээд яриад байх юм, би тэгээд нэг их ойлгохгүй л байлаа л даа. Тэгсэн Гэмпил гэдэг айл буга алсан юм гэнээ, Гампирлын буга гэж ярьдаг юм манай боржгиныхон бол. Тэгээд 1900 одоо энэ чинь яалаа, 21 онд чинь ламын Лхүндаа (0.08.21) багш нэг ирээд буцлаа шүү дээ. Тэгэхдээ тэр Чойрыг дайрч явсан юм гэнэлээ. Жамин чойрыг зүүн Чойрыг гамингууд шатаачихсан юм билээ. Тэгээд хойт жил нь буга алсан гэдэг юм. Бүдүүн тоймын, хурал дагасан нэг өвгөн лам байж гэнэ ээ. Хүрэн Гэмпил гээд ярьдаг юм даа,  бас нэг хэдэн шавьтай энэ тэр байсан юм гэнэ билээ. Тэгээд хойд жил нь гамин буцахдаа зүүн Чойрыг шатаачихсан юм байна л даа. Тэр айхтар юм болсон шүү дээ. Чойрын Шаравринчиндоржийг барьж аваад, гэсгүйгий нь барьж аваад, Боржигин цэцэн вангийн ноён Гомбосүрэн ноён гэж хүн байсан, хошой чин ван Гомбосүрэн энэ 3-ыг барьж аваад явсан юм гэнэ билээ. Тэгээд замдаа явж байгаад, Бээжин орсон юм байна л даа. Тэгээд ямар тал билээ нэг замдаа тэр Шаравринчиндоржийг хороочихсон юм гэнэ лээ. Нөгөө гэсгүйг нь бас хороочихсон бололтой байгаа юм аа. Ноёныг бол яахав нэг өргөмжлөлт хүн болохоор нь арай алж чадаагүй Бээжин ороод буцаасан юм гэнэ лээ. Тэр үед чинь ноён гэж байсан л даа. Сүүлдээ тэр хавьд даа. Боржигин цэцэн Гомбосүрэн гээд ноён бараг 4, 5 хүн байсан гэж байна шүү. Гомбосүрэн нэртэй, Далай ван Гомбосүрэн байна Сүхбаатарын, манай бол боржигин Гомбосүрэн ноён гэж байна, манайхан ярьдаг л даа. Гэх мэтийн 1 дор бол, нэг үед, Цэргийн Яамны сайд байсан Далай ван Гомбосүрэн. Манай Гомбосүрэн ноён бол Шүүх яамны дэд сайд байсан л юм гэнэ билээ л дээ. Тэр цэцэн ван Гомбосүрэн гэж. Энд бас нэг үед амьдарч байсан гүр соронзон Гомбосүрэн гэж бас байсан юм гэнэ билээ. Гэх мэтийн Гомбосүрэн ноён нэртэй улс нэг үед 4, 5 хүн байсан бололтой юм гэнэ билээ л дээ. Тэр Гэмпилийн бугыг ярьж байсан даа, тэр Самдан гуай, их сонин юм ярьж байгаа юмаа. Ингээд өвөл тэр чинь бүр зүүн Чойр бол гар урлал нилээн хөгжсөн газар шүү дээ. 
Гуулин дүрс хийнэ, боржигин байшин гэж одоо хаана ч давтагдахгүй урлаг байна шүү дээ. Одоо манай суманд байж л байна. Ганц ч хадаас ордоггүй юм, дандаа углуургатай хийдэг, амархан буулгаад, амархан задардаг байшин л даа, тийм байшингууд байсан, тэгээд хашаагүй, зүгээр байшингийнхаа ар талд нь ингээд гэр гэрүүд нь эгнэчихсэн байсан юм уу даа, лам нарын байшин, тэгээд нэг лам нь хоол хийдэг байсан юмуу даа. Тэгээд тэр хүрэн Гэмпил гэдэг хүний шавь нь. Тэгээд нэг өвөл байсан гэж байгаа юм. Нэг малын хоол хийх гээд хураачихсан хөлдүү гуя байж л дээ, тэр нь үсрээд л явчихлаа гэнэ, нөгөө нэг нисээд л, тэгээд л өмнө нь сөгдөөд л ирсэн гэж байгаа юм. Тэгээд л тийм яриа болж л дээ. Тэгээд л юу яасан гэсээн, бас аа гэр мэрт нь энэ тэр юм хум дуугарсан ч гэлүү нэлээн юм ярьдаг юм л даа. Тэгээд энэ ер нь юу болов гээд асуусан чинь яах аргагүй жиг жуг болоод, ер нь нэлээн уугиж шуугисан гэж ярьдаг болж л дээ. Тэгээд яасан гэнэ билээ. Манай тэнд чинь нөгөө өнөө хувилгаантай байсан газар. Баруун Чойрын Ловон хувилгаан гэж нэг залагдсан лам байсан юм байна билээ л дээ, тэгээд Ловон хувилгаанаас асууж гэнэ л дээ. Одоо ямар арга чарга байна, Гэмпилийн дуу, зүүн Чойрын гамингийн буг боллоо гэж ярьсан ч юм уу. Тэгэхлээр нь би бол мэдэхгүй юм байна аа, энэ Богдод сунтаг өргөж, Богдод айлтга гэсэн юм гэнэ билээ. Тэгээд 8-р Богдоос асууж л дээ. Өө, дарах лам чинь дэргэд чинь байна аа. Тэр Ловон ламдаа айлтга гэсэн юм гэнэ билээ. Тэгээд тэр Ловон багш гэдэг хүн өөрийнхөө баруун Чойрын хийдийн шавь Жамъян зочи гэдэг хүнтэй хамт дарсан гэдэг юм аа. Тэгээд тэр хурлагийн гадаа болсон юм гэнэ лээ, Гэмпил гуайнх. Тэгээд тэр хурлагийн гадаа гаргаад, тэгээд нэг хурлагийн одоо хийдийн хурлагийн гадаа гаргачихгүй юу. Тэгээд яасан юм гэнэ билээ. Самдан гуай ярьдаг юм л даа, энийг бол нэг тийм 7 хоног ном уншсан юмуу даа, тэгээд гэрт нь ч юмуу, тэгээд хар майханд байсан юм гэнэ билээ, хар жодгор татаад, тэгээд л нэг 7 хоног ном уншсан юм гэнэ билээ. Тэгээд л нэг орой л Ловон лам тэгж гэнэ, за Жамъян чи өнөөдөр соргог байхгүй бол болохгүй шүү, унтав даа, гээд байсан юм гэнэ билээ. Унтаж болохгүй шүү, өнөө шөнө л одоо бид хоёр нэлээн  анаж байхгүй бол болохгүй шүү гээд байсан юм гэнэ билээ. Тэгж байгаад л тэр ном зомоо чагнасан юм байх л даа, тэгж байгаад жаахан зүүрмэглэчихсэн юм гэнэ лээ. Тэгсэн чинь л нэг хужаа хятад хүн хятадаар яриад байсан юм гэнэ билээ, нэг сэртэл энэ Жамъян зочи гуай дамраа 1 дугтарчихсан юм гэнэ билээ. Тэгсэн чинь 1 сүүжний нүхийг нь онгойлгосон, мөлжсөн яс ойчсон гэж байгаа юм. Тарх гээд л өөр юм байхгүй. Тэгээд тэрийг нь яасан бэ гэсэн чинь 9 тогоонд жижиглээд л дарсан юм гэж ярьдаг шүү дээ. Тэр газар нь тэр Чойрын хойхно тэр Чойр чинь юу л даа, өнөө чойрын буудал гэж хадан уулны баруун суганд байгаа Нордын хоолой гэдэг газар, тэнд тийм юм болсон гэж ярьдаг байсан юм. Энийг чинь Дамдинсүрэн гуай гаргасан байх шүү. Цээнямбуу чөтгөрийн тухай ном гаргасан шүү дээ, тэрэн дээр байна гэж дуулдана билээ.  Манай Дамдинсүрэн гуай энэ тэр чинь манай гавж багштай их холбоотой байсан хүн шүү дээ. Тэрийг би ярьж болно л доо. Би чинь 74 оноос хойш 78 он хүртэл багшийнхаар явдаг байлаа л даа. Багш маань 78 онд таалал төгссөн л дөө. Тэр хооронд их олон эрдэмтэд ирнэ ээ. Ринчин Бямбаев гуай ирж байсан, Ц.Дамдинсүрэн гуай ирнэ, хөдөөгийн Пэрлээ гуай ирнэ, Лувсанвандан гуай ирээд суучихдаг байсан. Аа тэгээд сүүлийн үеийн одоо энэ Хүрэлбаатар гуай, Ёндон гуай энэ тэр ирдэг байлаа л даа. Нэлээн олон улс ирдэг байсан, дандаа л багшаар мөн л элдвийн юм яадаг юмуу их л ирдэг байсан шүү дээ. Энэ Чой.Лувсанжав гуай багшийн шавь байсан юм байна билээ. Энэ манай зиндааны Цэрмаа гэж лам бий л дээ. Цэрмаа бид 2 багшийнхаар ном заалгахаар бараалхана л даа, 74, 5 оны үед. Тэгээд Цэрмаа бид 2 гадаа сууж байсан чинь хэн гуай Чой.Лувсанжав гуай нэг авгай дагуулаад ирлээ л дээ. Тэгэхэд 76 он юмуу тэр хавьд л болов уу даа. Тэгтэл та 2 Дашпунцагийнд орж бай гэж багш тэгнэ ээ. Зүүн гэрт багшийн нэг гал галладаг өвгөн байсан юм. Дашпунцаг гээд Хэнтийн хүн л дээ. Тэгээд л тэнд ороод нэлээн байж байгаад орсон чинь явчихсан, багш тэгээд өнөө нэг ярина, өө энэ Ринчин Бямбаев таалал төгссөн байна шүү гэнээ, багш. Тэгээд Лувсанжав охин Индратай нь ирлээ шүү дээ, тэгээд надаар хэмжээ мэмжээг нь хийлгэх гэсэн тийм болж дээ гэж багш тэгж байсан, тэгээд нэг зул мул асаагаад, тэгж л байсан юм даа. Тэгэхээр багшийнхаар эрдэмтэд их ирдэг байсан юм, зөндөө. Одоо таньдгаас энэ Цэрэнсодном гуай ирж л байсан, суудаг байлаа, одоо энэ байгаа улсууд гэхээр Хүрэлбаатар гуай, Ринчин гуай таалал болсон, нэлээн улсууд одоо энэ манай зүүн хүрээлэнгийн Содномдаргиа хүртэл очдог байсан, одоо энэ сүүлдээ бөө судалдаг барьдаг манай Дулам доктор хүртэл очдог байлаа шүү дээ. Дулам чинь надтай ер нь нас ойролцоо байх. Би 74 онд лам болчихоод, багшийнхаар байж байхад Дулам ирээд л багшаар нэг дуньтаа юмуу, дууриа заалгаад л байдаг байсан шүү. Тэгээд тийм мэтийн багштай холбоотой юм бол маш их бий л дээ. Тэгээд манай багш ингэдэг байсан юм аа. Заримдаа нэг ингэнэ л дээ, үгүй одоо би ингэж суух ч гэж дээ гээд багш нэг санаа алдана, зүгээр нэг хүнгүй энэ тэр үед, үгүй ээ энэ надаас янз бүрийн улсууд юм шалаад байх юм даа. Манай Тавхай байсан бол би ч мөн толгой өвдөхгүй байх сан. Даанч Иштавхай минь байхгүй болчихсон, би Иштавхай гуайг хэлж байгаа юм, хоорондоо их найз улс байсан юм байна, нэг нутгийн улс юм, баруун Чойртоо цуг байсан, тэгээд 50 жил номынх руу ирсэн гэж ярьдаг байсан. Иштавхай бид 2 тавин жил салаагүй юмсан даа. Тэгээд Иштавхай маань даанч надаас өмнө өнгөрөөд явчихсан даа. Иштавхай байсан бол ч ээ дээ эднүүсийг дарахад амархан байна даа гэдэг байсан. Тавхай гуайг их хүндэлдэг байсан шүү, үнэхээрийн санскрит хэлний соёл, тэр одоо даа юньаг гэдэг юмандаа бол их гарамгай хүн байсан гэдэг юм. Багш бол яахав, ерөнхий бүдүүн ер нь зангарагаараа л том хүн л дээ, тэгээд Чойрын номонд л гол хүн байсан байх л даа. Иштавхай гуай бол их нарийн гэлэн дээ, мөн ч нарийн даа, гээд л тэгдэг байсан.  Би бол Иштавхай гуайн бараагий нь харж чадаагүй юм аа. Тэр 72 онд нас барчихсан юм байна лээ, намайг ирэхэд таалал болчихсон байсан. Би чинь анхлан тэр Бадам гуайнд суусан хүн шүү дээ, 1974 онд. Бадам гуай бол Бямбаагийн лам гэх юм байна билээ, Иштавхай гуайг Бямбаа гэдэг хүнээр овоглож байсан юмуу, тэгээд Бямбаагийн лам гээд их сайн л даа ер нь, тэгээд их л алдартай улс байсан даа. 1938 онд баруун Чойрыг хаагдах үед  4 сайн хүн гарсан юм гэнэ билээ. Тэр Ловон лам гэдэг хүн ингэж байсан гэж байгаа юм. Баруун Чойрын хийдийн хүн л дээ, Богдоос бүр заларсан хүн шүү дээ, сунтагтай, одоогоор бол баталгаатай тийм хувилгаан байж л дээ, урьд нь 3 тодорсон, 4 дэх нь юм гэнэ билээ. Их л эрдэмтэй хүн л дээ, түвэд хэлээр 1 боть зохиол бичсэн байгаа. Одоо зохиол нь бол сонин сонин юм байдаг юм л даа, яруу найраг байна, сургаалын зохиолууд байна, гүн ухааны зохиолууд ер нь (0.16.22) судар дарнадын /тарнийн?/ чиглэлээр олон зохиол бичсэн хүн л дээ. Яахав нэг бичмэл байдаг л даа, 1 боть шахуу л ном байдаг юм.  Тэр баруун Чойрын Ловон ламын эрхэм шавь нарын 1 юм гэнэ билээ. Чойрт байхдаа манай гавж багш, Иштавхай лам, манай нутгийн бас нэг малый Самдан гээд нэг сайн гэвш байсан юм аа. Тэгээд мах иддэггүй Ишжамц гээд нэг хүн байсан юм. Энэ 3-ыг  Дэндэв өвгөн нэг хэлж байсан, за ер нь сүүлийн үед одоо шашин барагдах үед манай баруун Чойроос энэ 4 л их эрдэм номтой болох нь дээ гэж тэр Ловон багш хүнд ярьдаг байсан гэж байгаа юм шүү. Тэгээд нөгөө тэрнээсээ үлдсэн Ишжамц гуайг би танина л даа, нэг дүлий өвгөн байсан л даа, мах иддэггүй өвгөн, их сайн номтой хүн байсан юм, сайн гэвш л дээ. За Самдан гуайг би сайн танина, манай нутгийн хүн юм чинь сайн танилгүй яах вэ, их сайн эрдэмтэй хүн байлаа. Тэгээд манай гавж багш, Иштавхай гуай энэ 4-ийг л ер нь нэлээн үлдэнэ гэж ярьдаг байсан л даа. Тэгээд багш нэг сонин юм ярьдаг юм аа. Манай гавж багш ярихдаа бол Дүүрэнгийн лам гэж их ярих л даа. Дүүрэнгийн лам гэдэг нь тэр баруун Чойр дээр сууж байсан Лувсан-Иш гэдэг хүн юм гэнэ ээ. Тэрний тухай их сонин юм ярьдаг юм. Дүүрэнгийн ламын тэр Дүүрэн гэдэг хүн эцэг нь юм байна л даа. 2 тэрсхэн хүүтэй байж. Уул нь Хэнтийн хүн юм гэнэ билээ. 2 тэрсхэн хүүгээ суулгах хийдийг эрээд явсан гэж байгаа юм. Газар газар яваад л байхгүй юу. Ер нь өөрт нь таалагдахгүй байж л дээ. Тэгээд л манай баруун Чойр дээр ирж л дээ. Тэгээд эцэг нь дуганд ороод, 2 хүүгээ ажиглаж гэнэ,  яг ороход нь бол тэр чойр дацанд чураан буюу чойрын  хэлэлцээ... ном хэлэлцэж байсан юм гэнэ билээ, хоорондоо өвгөдүүд ном хэлэлцээд л, хосоо тавьж байсан газар гэж байгаа юм. Тэгэхэд Дүүрэн гуайн том хүү нь дуган дээр зогсож байгаад, жаахан ажиглаж байснаа дорхноо буцаад гараад явчихсан байгаа юм. Бага хүү Лувсан-Иш  нь харин оронгуут ердөө нөгөө өвөгчүүдтэй үеийн юм шиг л хоорондоо зодолдоод явчихсан гэж байгаа юм. Нөгөөдүүл чинь хоорондоо алга ташилдаад л, тэгээд л бужигнаад явчихгүй юу. За ер нь миний энэ бага хүүгийн суух газар нь энэ юм байна , би хүүгийнхээ газрыг оллоо, энэ Чойрт л суух юм байна, миний хүүгийн бэлгэдэл тохирлоо, харин манай энэ том хүү ч одоо бараг хар хүн болох байхаа даа, гараад явчихлаа гэж байсан гэсэн. Тэгээд  бэлгэдлээр нь нээрээ Дүүрэнгийн Лувсан-Иш гэдэг хүн баруун Чойрт сууж л дээ, манай багшаас 2 зиндааны дээр юм гэнэ билээ, их ярих л даа, их номтой сайн хүн байсан гэж. Их сайн номтой, эрдэмтэй болсон хүн, тэгээд аа тийм манай тэнчээ яадаг өнөө Рабжамбын мяндаг барьдаг газар л даа, рабжамбын дамжаа машаа барьдаг байсан, нэлээн доод үеэс номтой л хүн бараг болж байсан юм гэнэ билээ. Тэгээд рабжамбад Дүүрэнгийн Лувсан-Иш, дараагийн зиндаа нь манай багш гавж багш, гавж багшийн дараах зиндаа нь  Иштавхай гуай юм гэнэ билээ. Иштавхайн дараах зиндаа нь Самдан гуай гэж ярьдаг л даа. Тэр Лувсан-Иш гэдэг хүн бол их чойрт цэрэнпрэн, ялангуяа одоо билиг барамидын гүн ухаанд бол маш гарамгай бүр цэрэнпрэн номын аймгуудыг цээжилсэн хүн гэж ярьдаг байсан л даа. Тэгж байгаад яасан юм гэнэ билээ шүү. 1932 оны үед л гээд байгаа юм. Баруун Чойрт хэдэн хүн боссон юм гэнэ билээ. Одоо босоод явчихгүй юу, нэг хэдэн хүн нэр... нэрлэдэг юм л даа. Чойндон гээд нэг нүдгүй хүн байсан юм, Чойндон гуайн ах папон (0.19.35) Гончиг энэ тэр гээд ярьдаг юм л даа. Зургуулаа Лувсан-Иш гуайтай хамт оргоод явчихгүй юу. Тэгээд Гүмбэмд очсон юм байна, Гүмбэнд нэг 2 жил суусан юмуу үгүй юү, Лувсан-Иш гуай цаашаа аянчин жинчин дагаад, Лхас орсон юм билээ. Лхасын нөгөө Брайван хийдийн Гомон дацанд суусан юм гэнэ билээ, монголчууд их суудаг газар л даа. Брайванд очоод 1940-өөд оны дундуур лхарамба болж, анги дамбын лхарамба гэж байгаа юм, тэгээд олон шавь нартай болсон байгаа юм. Нэг удаа багш ярьж байсан шүү. Манай Лувсан-Иш ерөөсөө сураггүй болчихсон,  үхсэн юм болов уу гэж санадаг байсан чинь нэг хэл ирлээ, Сэнгээ лхарамба гэж хүн ярьсан гэнэ.  Мижидгомбо гэж тэр Сэнгээ лхарамбын зээ дүү нь юм гэнэ билээ, Улаанбаатарын музейн эрхлэгч байсан биз дээ, хүрээлэнд ч байсан, Академид ч байсан гэдэг юм. Тэр Мижидгомбо  гуай л хэл авалцсан байсан юмуу ахаасаа. Тэгэхдээ л нэг тийм юм хэлсэн гэж багш ярьж байсан даа, Мижидгомбо гэдэг хүн яваад тийм юм сонслоо, тэр ах лам нь Сэнгээ лхарамба гэдэг, захиа махиа бичсэн ч юмуу тэр хүн, тэгээд манай Лувсан-Иш тэнд одоо байж байгаад, 60-аад оны улаан хамгаалагчдын үед цаашаа Энэтхэг рүү гарч чадалгүй байж байгаад, нас барсан юм шиг байна гэж ярьж байсан даа. Тиймэрхүү юмыг ярьдаг байсан даа.
Багшаас дуулсан юмаа ярихад би Боржгинын талаар бол жаахан юм сонссон хүн л дээ, манай нутгийн аж байдлын тухай энэ тэр. Боржигин гэдэг чинь юу шүү дээ. Одоо Эзэн богд Чингисийн удам угсааны юм гэж ярих юм билээ, нарийндаа бол. Чингис хааны адууны нутаг бол боржигин нутаг юм билээ. Одоо Халхын тал, тэгээд л энэ Эрдэнэ зуугийн хооронд бол тал байгаа л даа. Тэнд л бол боржигин нутаг гэдэг бол багш хэлдэг байсан л даа. Зүүн хойд тал нь бол Хэрлэн гол гэж байгаа, Хэрлэн голоос 4 мөр мэлэлзээд, хошуу багтсан ус л боржигинд оногдсон юм шүү гэж, жаахан газар гэж, тэгээд бусад нь бол тэгээд л өөр хошуу юм гэнэ билээ л дээ. Тэгээд баруун урд талын цэг нь бол Эх газрын чулуу байгаа, зүүн урагшаагаа их л дээ, одоогийн энэ Дорноговийн алтан шар элсийг хүртэл байдаг юм шүү дээ, хамгийн зүүн урд талын цэг нь Уушиг цангинуулах  гэж газар байгаа юм. Тэрийг бол одоо боржигинын зүүн урд талын цэг гэж ярьдаг юм. Одоо бол манай Боржигин чинь зүүн урагшаа их хол л доо, одоогоор бол 5 аймгийн 14 сум л байгаа юм даа, боржгинын нутаг бол. За ямар ямар аймаг байна вэ гэхээр би хэлье л дээ. Төв аймгийн Баян цагааны урд талд боржигин байдаг юм, бүтнээрээ биш л дээ, Баян цагаан чинь 2 тал нь цахар махар, одоо баргуудтай, урд тал нь л, зүүн зүүн урд тал нь зөвхөн боржигин, тэгээд лууван хотгор нь боржигин юм байна билээ. Аа тэгээд Мааньтын бас жаахан урд тал нь, үгүй Мааньт биш л дээ, Мааньт чинь одоо Богдын шавь нар шүү дээ.
Мааньтын урд тал нь гэж Баян сумын урд тал нь тэр Оорцог элгэн гэж байгаа тэр хавиараар нь боржигин байдаг юм. Харин зүүн хойшоогоо Мялаг баян жалам бол холиогүй боржигин гэдэг юм байна билээ. Одоо Төв аймгийн Баянжаргалан сум бий шүү дээ, тэр Хэрлэн тулна л даа,
Тэгээд урагшаа эргэхлээр Хэнтийн Дэлгэрхаан, одоогийн Дэлгэрхаан суманд боржгинын 1 баг шингэчихсэн юм гэнэ билээ шүү. Тэгээд урагшаа Хэнтийн Дархан болно, Дарханы зүүн тал нь боржигин, аа баруун тал нь боржигин, зүүн тал нь Ахай бэйлийн хошуу гэх юм байна билээ л дээ, Цэцэн хаандаа орж явдаг,  наашаагаа боржигины яг хүйс нь бол одоо Говь Сүмбэр аймгийн одоо энэ Дорноговь аймгийн Сүмбэр сум, одоогийн Говь Сүмбэр аймаг юм даа, Чойр л гэсэн үг дээ. Энд ерөөсөө Боржигин цэцэн вангийн хошууны гол төв, 2 хийд нь байсан, Зүүн Чойр, баруун Чойр, тэгээд зүүн Чойрынхоо дэргэд тэр Элдвийн гол гэдэг газар ноёны Өргөө тамга байрлаж байсан юм гэнэ билээ. Тэгээд Дорноговийн Даланжаргалан, Дорноговийн Хар-Айраг, Дорноговийн одоо энэ Бор-Өндөрийн уурхай байгаа чинь юу билээ, Хэнтийн болж байгаа даа, Айраг, Их бага хэт гэж бий, Их бага хэтүүд, тэгээд Алтан ширээ, Дэлгэрэх хүртэл бол боржигин байгаа юм аа. Тэгээд наашаа явахлээр Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал сум, аа Өндөршил сумын хойд тал боржигин байдаг юм. За нэг ингэсхийгээд л нэг 10 гаран сум бол ер нь Боржигин вангийн хошуунд байсан. Би бол Боржигин цэцэн вангийн хошууны тухай ярьж байгаа, тэр чинь жинхэнэ боржигин овогтон гэдгийг яриагүй байна шүү дээ. Боржигин цэцэн вангийн хошуу гэвэл энэ одоогийн нэг энэ 6, 5 аймгийн 14 суманд л яриад байгаа юм л даа. Энэ юу вэ гэвэл өөрсдийгөө Боржигин гэж хэлэх бүрэн үндэстэй юм л даа. Зүгээр боржигин овогтон гэвэл хамаагүй өөр байдаг юм байна билээ. Энэ чинь Чингисийн угсааны тайж боржигин гэж ярьдаг юм даа бас,  тэгэхлээр одоо алтан ургаас салбарласан олон ноёдын угсааны үр хүүхдүүд Монголын аль ч аймагт байна шүү дээ, тэд нар бол бас тайж боржигин овогт угсаа Чингисийн угсаа салбарласан, гарсан байдаг бололтой юм билээ. Тэгээд манай боржигин нэрт зүүн Чойрын нэг мундаг гэвш, Авга гэвш гэж хүн ярьдаг юм, Гэлэг-Ямпил гэж хүн байсан юм байна билээ. Авга гэвш гэж, за сүүлд энэ Гандан дээр Данзанжамбаа гуай гэж нэг өвгөн байсан юм, Данзанжамбаа гуайг би сайн танина л даа, энэ Зурагтын хүн байсан даа өндөр өвгөн байсан, их сайн гэвш шүү дээ. Манай гавж багш их хүндэтгэдэг хүн байсан юм аа, их номтой хүн шүү гэдэг байсан, Зурагтын тэрүүхэн дээр, нэг жаахан жижигхэн гэртэй, нэг их л олон дүүрэн номтой хүн байсан юм. Нэг ийм залуу байхдаа орж ирсэн юм аа, тэр чинь одоо 74, 5 оны үе юмуу даа. Данзанжамбаа гуай уул нь бага наснаасаа Боржгинын Жанжин зүүн Чойр дээр хийдэд суугаад, тэнд нэлээн Чойрын ном үзсэн хүн юм билээ л дээ, тэндээ нэлээн ангилсан шахуу юм билээ. Тэгээд 30-аад оны дундуур Богдын Хүрээнд Дашчоймбил дацанд суусан юм билээ. Дашчоймбил дацанд нэлээн зэгсхэн сайн гэвшд орж байсан юм байна билээ. Тэгээд тэр хүн бол тэр Авга гавш гэдгийн шавь нь л, авга гэвш гэж нэг хүн байсан байгаа юм, зүүн Чойрын, нэр нь Гэлэг-Яримпил гэж, тэр Гэлэг-Яримпил гэдэг бол зүүн Чойрын Чойрын номын гол сургалтын эзэн нь байсан байгаа юм. Тэгээд нэг домог шиг юм ярьдаг юм даа. Авга гэвшийг Зүүн Чойрын лам нар нь жаахан ад үзээд байсан гэж байгаа юм аа, ямар шалтгаан байсан юм бэ мэдэхгүй. Тэгээд өөрөө хэлсэн юм гэнэ билээ. Нэг чилээрхсэн юм байх л даа, миний шарилыг  тэр баруун Чойр луу харуулж залаарай гэсэн гэж байгаа юм. Тэгээд одоогийн  Дундговийн Өндөршил, Дундговийн Баянжаргалан, Дорноговийн Даланжаргалан гурвын заагт чулуун овоо байдаг юм. Юу гэж Нартын чулуун гэж. Тэр Нартын чулуунд бунхалсан юм гэнэ билээ л дээ. Гэхдээ баруун хойшоо харуулаад, бунхалсан юм гэнэ билээ. Тэрнийхээ билэг дэмбэрэлээр баруун Чойроос сайн сайн гэвш нар төрдөг гэж ярьдаг юм шүү. Зүйн Чойроос бас төрсөн л дөө. Гэхдээ ер нь зүүн Чойрын хамгийн сүүлийн үлдсэн сайн гэвш нь бас Данзанжамбаа гуай юм, их сайн, ер нь дулбаан Жамбаа гуай их ариун гэлэн хүн байсан, их сайхан хүн байсан даа, манай багш их хүндэлдэг, энэ Данзанжамбаа ер нь Чойртоо их сайн шүү гээд байдаг байсан л даа. Нэлээн дээр таалал болсон л доо. Одоо энэ зүүн Чойрын улсууд ер нь бараг ховордож байна даа. Баруун Чойрын улсууд ч гэсэн одоо ер нь, Ганданд одоо 90 шахаж байгаа Гоо Самдан гэж хүн байгаа, энэ хүн бол баруун Чойрын шавийн үлдсэн хүн нь болоод байгаа байх шүү. Зүүн Чойр бараг л ер нь дуусч байгаа даа. Гандан хийдэд баруун Чойроос 7 хүн орсон гэж байгаа юм, Зүүн Чойроос нэг ч хүн ороогүй юм байна билээ шүү дээ,  Ямар сайндаа Пил хамаатныхан тааруухан байсан юм уу даа, манай гавж багш л Пил гээд л тэгээд байдаг юм,  Эрдэнэпил энэ тэр гэхгүй , ямар ч учиртай байсан юм бэ би сайн мэдэхгүй л дээ, Пил гуайгий чинь одоо Ганданг 44 онд анх сэргэээхэд нь анхны хамба болсон, тэгээд 10 хэдэн жил хамба байсан хүн гэнэ билээ, тэгээд Гомбожав гуайд ажлаа өгсөн юм байна билээ л дээ. Тэгээд энэ буй багш Дамба багш суугаад хоёулаа ярьж байсан шүү, 75, 6 оны үед, Дамба багш сүүлдээ манай боржгинын бас нэг сайн эрдэмтэй номтой хүн байсан л даа, их сайн их сайн гэвш ээ, бас унзад ч хүн байсан. Тэгээд ингэсэн гэнэ билээ. (0.28.51)
Эрдэнэпил гуайг Ганданд хамба байх үед 50-иад оны үед юмуу даа, нэлээн бас удсан юм билээ л дээ, энэ Ганданд одоо 5, 6 он хүртэл, тэгээд багш нар нь баруун Чойрын нилээн номтой нэг хүнийг, бас гавж аграмба гэсэн байх аа. Тэр хүнийгээ оруулах гэж ярьж л дээ, тэр Эрдэнэпил гуай дээр оруулах гэж. Тэгсэн чинь Эрдэнэпил гуай ингэсэн гэж байгаа юм. Аа танай боржгиных баруун Чойрын чинь одоо тэр тэр гээд 7 хүн байна шүү дээ, одоо энэ чинь болоо биз дээ, гэчихээд дургүй байна гэнэ ээ. Тэгээд л одоо биднүүсийн багш энэ хүнийг оруулах гэсэн юм гэж л ярьж л дээ. Тэгсэн чинь Эрдэнэпил, манай багш бол Пил гэдэг юм. Пил нэлээн дургүйдуухан, ёозгүй байсан юм даа, тэгээд уул нь би багшийгаа оруулах л юм бодсон юм. Тэгсэн чинь Пил гуай ингэсэн гэж байгаа юм, үгүй одоо ингээд та 8 хүн болчих юм бол танай Боржгиныхон чинь манай Хүрээ чимгийн дурсгалыг эвдчихнэ шүү дээ, авахгүй ээ гэсэн гэж байгаа юм. Тэгээд аваагүй. Тэгэхдээ дургүй байх ч бас шалтгаан байгаа юм, ингэсэн гэж байгаа юм. 1959 онд Олон улсын монголч эрдэмтдийн хурал болсон шүү дээ. Тэрэн дээр өнөө Энэтхэгийн доктор Рагу Вира ирсэн юм байна билээ,  санскрит хэлний их том мэргэжилтэн, бараг махабандида шахуу хүн байсан юм уу даа. Манай багш их ярьдаг юм л даа, хоорондоо харилцаж байсан л даа. Хурлын ирсэн зочдод Ринчин Бямбаев гуай орчуулж явсан юм байна билээ. Тэгээд Энэтхэгийн зочдыг номын санд оруулсан юм байна л даа. Номын сангийн эрхлэгч тэр үед Иштавхай гуай байсан юм байна. Иштавхай гуай номоо дэлгэчихсэн, манай гавж багш дэргэд нь байж байж л дээ. Тэгсэн чинь Ринчин Бямбаев, - энэ Энэтхэгийн доктор Рагу Вира гэдэг хүн, санскрит хэлний мэргэжилтэн гэж л дээ. Тэгээд өнөө номын сангаар тэр лам тэр 2 явж байгаад, нэг тийм ланз ном уншсан гэж байгаа юм. Тэгсэн чинь Иштавхай гуай манай багш энэ тэр нөгөө номыг чинь адилхан уншаад байхгүй юу. Тэгэхээр нөгөө хүн чинь зогсоод, танууд энэ манай Энэтхэгийн эртний хэл мэдэх үү? гэсэн байгаа юм. Тэгэхэд нь  хэлсэн байгаа юм, бид нар Боржгинын Жанжны баруун Чойр дээр байснаас өөр тийшээ явж үзээгүй улсууд аа. Энэ хүрээнд ч залуудаа байж үзээгүй гэж. Үгүй танууд яагаад энийг мэдэж байна? гэсэн гэнэ л дээ. Тэгэхлээр нь бид нар бол 1930-аад оны эхээр баруун Чойр хийд дээр байхдаа Барууд лам гэж нэг багш байсан юм, нэр нь Дамбийням рабжамба гэдэг. Тэр Барууд ламаараа Да ня гэдэг нь одоо дууны ухаан, зохих журмын онол гэсэн үг л дээ, энийг хөтлүүлж байсан юм, тэрнийхээ юугаар жаал жаахан мэднэ гэсэн юм байна л даа. Тэгээд нэг соёмбо номон дээр очсон гэсэн. Манай Өндөр гэгээний зохиосон, соёмбо бичиг гээд ийм юм байдаг юм гээд хэлж л дээ. Тэгээд тэрийг багшийг тайлбарласан чинь энэ бол ухаандаа дууны ухаантай их ойролцоо ном шүү гээд хэлээд явахгүй юу. Тэгсэн чинь үгүй наадхыг чинь одоо би сурах юмсан гээд тэр Рагу Вира гэдэг хүн настай хүн байсан, тэгсэн юм гэнэ билээ. Тэгээд  ингэсэн юм гэнэ билээ, их баярлалаа гээд дахин дахин орж ирээд байж гэнэ л дээ, маргааш нөгөөдөр нь тэр хурлын завсарлагаанаар, Ринчин гуай дагуулаад л ирдэг, тэгээд Улаанбаатар зочид буудалд байсан юмуу даа, буудалдаа энэ тэр урьсан байгаа юм аа, тэгж байгаад, за яахав та 2 бол одоо ингээд юу, орчин цагийн хинди хэл мэдэхгүй улс байна, орчин цагийн хинди хэлийг бол та 2 эндэх шиг бас амархаан нэг сайн сурчих улс байна, би өөрийнхөө зардлаар та хоёрыг урина аа. Би хамбад чинь урилга өгчихнө шүү гэсэн юм гэнэ билээ л дээ. Тэгээд чимээгүй болчихсон юм гэнэ билээ. Тэгсэн чинь 1 өдөр яасан гэсээн, явсны нэлээн хойно бараг өвөл нь ч гэлүү дээ, Ринчин гуай утасдаж байна гэнэ ээ, багш руу ярьсан юм гэнэ билээ. Та тэр урилгаа авсан уу? гэсэн гэнэ, юун урилга гэсэн гэнэ,  Рагу Вира доктор та хоёрын нэр дээр урилга явуулчихсан байна билээ шүү дээ, тэгээд тэр нь Эрдэнэпил хамбад байгаа гэсэн гэнэ билээ. Тэгээд тэр урилгыг нь Пил гуай тас дарчихсан гэдэг юм. Тэгээд ч тэр юмуу, ер нь Пил гуайд жаахан тааламжгүй. Гэхдээ бол Пил гуайг муу хэлэхгүй л дээ,  нэлээн тийм түшмэд ухаантай, айхтар хүн байсан шүү гэдэг юм.  Энэ “Үүлэн зардас”-ыг орчуулсан юм байна шүү дээ,  Эрдэнэпил гуай Данжуураас авч орчуулсан гэж байгаа юм. Ринжимпунёо гэдэг төвдөөр,  манай багш  “Үүлэн зардсын” манай Пил гуайн орчуулга ч дээ, ер нь их тийм тааруухан орчуулга шүү дээ гэдэг байсан юм шүү, нэг их сайн үнэлдэггүй л байсан юм. Харин энэ сүүлд Ринчин гуай нэг орчуулсан юм байна англиас. Тэрийг бол өөрөө их хэлний мэргэжилтэй хүн юм болохоор их сайхан тансаг орчуулсан энэ тэр гэж нэг ярьж байсан шүү. Тэгээд манай 2 багшийн тухай яривал нэлээн их юм ярина л даа, Иштавхай гуайг манай эрдэмтэд их ярьдаг юм л даа.Одоо энэ Хүрэлбаатар гуай чинь багшийн шавь шүү дээ, ингэж ярьдаг юм.
Данжийлаалувсанрамаадан рабжамба Данзан-Осор гэж хүн байсан юм.
Та ч мэдэх байх л даа. Одоо энэ хэн гуай, профессор Цэнд гуай ярьдаг юм аа. Цэнд гуай  Хэлний хүрээлэнгийн утга зохиол судлалын тасгийн эрхлэгч байсан юм уу даа. Хэлний хүрээлэнг 1961 онд байгуулсан гэж байгаа шүү дээ. Юу хүрээлэн, ер нь Академи байгуулсан 61 онд. Тэгээд Академи байгуулагдаад л Хэлний хүрээлэнг байгуулсан юм байна шүү дээ. Тэгээд 61 онд хэлний Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар нь Ц.Дамдинсүрэн гуай томилогдсон юм байна билээ. Тэгээд Ц.Дамдинсүрэн гуай сайн түвд судалдаг улсуудыг их цуглуулж байсан бололтой байгаа юм, өөрөө түвдэд их сайн хүн учраас. Цэнд гуай, манай Дамдинсүрэн багш гэх юм байна билээ, Дамдинсүрэн гуайн шавь юм байх л даа. Дамдинсүрэн багш бол ер нь төвд судлалыг их анхаардаг хүн байсан даа гэж ярьж байна билээ. Чулууны Алтангэрэл гэдэг хүн Улсын нийтийн төв номын санд ном ялгадаг хүн байж л дээ, Цэдэнбалжир гуай гэж 2 хүн байсан юм гэнэ билээ. Дамдинсүрэн гуай Хэл зохиолын хүрээлэнгийн захирал болчихоод Хэл зохиолын хүрээлэндээ төвд хэлний мэргэжилтэн гэдэг орон тоон дээр Алтангэрэл гуайг авч ажиллуулсан гэж байгаа юм. Тэгээд нэлээн юм хийсэн бололтой юм байна билээ, Цэсо-Цэрэнсодном гуайтай хамт Турфаны цуглуулгыг уншсан гэж байгаа юм шүү дээ, тэрийг Цэвэл гуай ярьж байна билээ. Турфан чинь дундаа одоо Шинжаан Уйгарт байгаа юм байна шүү дээ. Тэндээс Германы эрдэмтэд баахан ном олоод, аваачсан юм байна. Аваачаад  гэрэл зургийн аргаар хэвлээд гаргасан юм байна билээ. Тэгээд тэрийг судлах  үүрэг өгсөн ч юмуу, манайд. Тэгээд Турфаны цуглуулгын олон таранхай бутархай болчихсон хуудсуудыг  Цэрэнсодном гуай юм хум үзээд нэлээн оролдож байсан юм байна л даа. Тэгэхэд  хамт ажилладаг хүн нь Алтангэрэл гуайгаас асуудаг гэнэ л дээ, за энэ ямар ном бэ? гэхлээр Алтангэрэл гуай харангуут торохгүй, өө энэ тэр номын судрын тэр тэр хуудсын нь уранхай хэсэг байна гээд дор нь дор нь хэлдэг байсан гэж байгаа юм. Ер нь их мундаг ойтой хүн байсан юм гэнэ билээ. Тэгээд Алтангэрэл гуай Турфаны цуглуулгын талаар бол Цэрэнсодном гуайтай хамт нэг 4, 5 өгүүлэл бичсэн юм гэнэ билээ. Өөрөө бол бас “Монголчуудын төвдөөр зохиосон зохиолын зүйл” гэдэг 2 боть ном гаргасан шүү дээ. Нэг нь Данзанравжаагийнх, нэг нь юванголын (0.35.09).
Бас тэгээд 1975 онд хэвлэж гаргасан “Монголын уран зохиолын тойм”-ын 2-р ботийн бүлгийг нь гаргасан хүн шүү дээ. Гэх мэтийн их олон юм хийсэн хүн билээ л дээ. Алтангэрэл гуайн талаар бол Хэл зохиолын хүрээлэнд мэддэг улс нэлээн байгаа, Цэрэнсодном гуай байна, Цэнд гуай энэ тэр байна, сүүлийн үеийн улсууд нь сайн мэдэхгүй юм байна билээ л дээ. Өнөө Ц.Дорж гуай гэж хүн байсан шүү дээ, Их сургуулийн профессор. Ц.Дорж гуай чинь Тэшиг юмуу, энэ Заамар юмуу тэр хавийн л буриад хүн юм шиг байгаа юм. Уул нь гавж юм, хаанахын гавж юм бэ, одоо Хүрээ гавж байх л даа, бодвол. Дамдинсүрэн гуай бас татсаж авсан гэж ярих юм билээ. Их сургуулийн төвд хэлний багшаар тавигдсан юм гэнэ билээ. Одоо манай Гаадан хамбын багш юм билээ Ц.Дорж гэдэг хүн бол,  сахалтай хүний зураг байдаг даа. Их сургуульд 50 хэдэн оны үед л төвд хэлний анги нээхэд л багшаар очсон хүн, тэгээд нэлээн олон жил багшилж байгаад,  3 дэвтэр гаргасан, “Төвд хэл суралцах бичиг” гэж 3 дэвтэр бий, их сайхан номнууд хийсэн, “монгол-төвд хадмал”, тэрийг гаргасан.  Их Сургуулийн 20 жилийн ойгоор зориулж гаргалаа гэдэг билүү. За тэгээд бас нэг Монголч эрдэмтний анхдугаар Их Хурал дээр нэг даяг дүймингийн талаар их сонирхолтой илтгэл тавьсан хүн юм билээ шүү дээ. Түүвэр нэрийн тухай, төвд монгол дохионы бичгийн тухай их сайхан илтгэл тавьсан гэж байгаа юм. Тэгэхлээр Дорж гуай нэлээн том эрдэмтэн байсан юм билээ.  Гаадан гуай ч бас тэгээд Дорж гуайгаас хойш төвд хэлний багшаар байсан бололтой юм билээ. Тэр мэтийн юмыг бол Цэнд гуай нилээн ярьдаг. Цэнд гуай нэг юм ярьж байна билээ. Энэ Д.Цагаан гээд нэг хүн байсан юм байна, төвд хэлтэй нэг авгай байсан юм. Тэр Хэл зохиолын хүрээлэнд байсан юмуу, Багшийн дээдийн багш байсан юм уу, мэдэхгүй дээ. Д.Цагаан гуай л энэ Данзанравжаагаар цол хамгаалсан гэж байгаа юм, 65 онд. Тэгээд Данзанравжаагаар цол хамгаалахад эрдмийн зөвлөлд нь төвд хэл сайн мэддэг хүн гээд Ц.Дорж гуайг оруулж суулгаж байсан л гэж ярьж байна билээ. Тэгэхлээр тэр Дорж гуай төвд хэлэндээ нэлээн зангарагтай сайн л эрдэмтэн хүн байсан бололтой юм. Манай Гандангийн юунд байдаг зураг мураг нь байдаг л даа, 56 онд Бурхан багшийн нирваан дүр үзүүлсний 2500 жилийн ойг Энэтхэгт тэмдэглэсэн л дээ. Тэр үеийн ерөнхий сайд Неругээс манай Гандангийн Эрдэнэпил хамбад урилга ирсэн юм гэнэ билээ.  Тэгэхлээр нь  Эрдэнэпил гуай өөрийнхөө захиргааны тэргүүлэгчид нартай хуралдаад, энэ удаагийн хуралд би бие жаахан чилээрхүү байна даа, арай настай ч байна, ер нь барахгүй нь ээ, Гомбодоо гэсгүйг явуулъя гээд. Тэгээд Гомбодоо гэсгүй явахаар болсон юм байна билээ. Гомбодоо гэсгүй чинь их цуутай хүн шүү дээ, манай. Ёстой нэг түүх болсон хүн дээ, лам нар бүгдээрээ сайн, Гомбодоо гуайг муу хэлж байгаа хүн ганц ч үзээгүй гэж байгаа юм. Гомбодоо гэсгүй 60-аад оны дундуур нас барсан юм билээ. Төв аймгийн Баянцагааны Дандарлингийн Гомбодоо гэж ярих юм билээ. Хүрээний Дашчоймболын хүн л дээ. Хүрээний 30 аймгийн Дандарлингийн аймагт аймаглаж байсан хүн юм билээ. Сонин юм ярьдаг юм. Гомбодоо гэсгүй  их залуухандаа гэсгүй болсон юм гэнэ билээ. Яасан гэхлээр өвөгчүүл ярьдаг юм даа. Богд амьд байсан гэж байгаа юм, 1924 он хүртэл. 8-р Богд нэг өдөр яасан юм гэнэ билээ. Хүрээний 4 цогчин гэсгүйг өөрчлөөд томилчихсон юм гэнэ билээ. Тэгсэн чинь тэр Гомбодоо гэсгүйг болгочихсон гэж байгаа юм. Гомбодоо бол тэр үед хүүхдээрээ, хүн бүр гайхаж байсан юм гэнэ билээ. Энэ Богд одоо юу болж байна аа энэ чинь одоо, бараг жаахан хүүхдийг тавьчихлаа гээд л. Тэгэхэд их залуухан 20 хэдтэй байсан юм уу даа, Гомбодоо гуай. Энэ чинь өдийд арай л гэсгүйн араа нь мултлах  болоогүй дээ, яагаад Богд  ингэж байгаа юм бол доо гэж ярьсан гэж байгаа юм. Зарим хүмүүс, энэ бол Богдын таалал холыг болгоож байгаа байх даа, энэ их учиртай байх гэж ярьж байж. Тэгээд Гомбодоо гуай 1938 онд Хүрээ хаагдахад одоо цогчин гэсгүйгээрээ байж байгаад хаагдсан хүн юм байна билээ л дээ. Тэгээд нийтийн жишгээр хар болоод, Баянцагаандаа цөцгий цохидог машин дээр ажиллаж байсан гэж ярьдаг юм аа. Тэгж байгаад энэ 44 онд Гандан нээгдэхэд Гандангийн гэсгүй барихаар болсон л доо. Богд мөн холыг харж байж дээ, дахиад Гандан сэргээд, дахиад бэрээгээ барьсан гэсгүй болохыг болгоож л, жаахан бага бага насны хүүхдийг тавьсан юм байна даа гэж, манай өвөгчүүл ярьдаг байсан юм шүү дээ. Тэр тийм учиртай ч байж болох л юм л даа. Тэгээд Гомбодоо гуайг бол ер нь хүмүүс ярина даа, тийм, хүнийг аашилж загнаад байх байдаггүй хүн гэсэн,  сайхан налайгаад л сууж байдаг хүн гэсэн. Тэгэхдээ сүсэгтэн олон орж ирээд ер нь тулж очдоггүй юм гэнэ билээ , Гомбодоо гуайн тэрүүгээр нэг их дөхөхгүй, тэгсхийгээд нэг жаахан дөлөөд л яваад байдаг, Гомбодоо гуай бол сайхан бэрээгээ бариад л зогсож байдаг, сууж байдаг байсан юм гэнэ билээ. Ер нь тийм сүртэй хүн байсан юм гэнэ билээ. Сүр гэдэг нь одоо ноёны юм байдаг юмуу, хаадын айхтар тийм их хилэнтэй дүр байдлуудгүй, ерийн байдлаараа байдаг байсан хүн гэсэн л дээ. Гэхдээ бол Гомбодоо гуайг ингэж ярьдаг шүү, сонин хүн гэж бас ярьдаг байсан, айхтар хашир хүн байсан ч юмуу даа. Тэгээд Гомбодоо гуай яасан юм гэнэ билээ. Нөгөө Бурхан багшийн 2500 жилийн ойд ойд оролцож, Энэтхэг орох зочид төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцуулсан юм байна билээ л дээ. Тэгээд Эрдэнэпил гуай хамбын нэр дээр л орноос нь явж байгаа хүн юм байна. Тэгэхдээ Их Сургуулийн нөгөө Шадавын Лувсанвандан гуай гэдэг хүн явсан байгаа юм. Хамт нөгөө түрүүн ярьдаг нөгөө Ц.Дорж гуай явсан гэдэг, Дорж гуайн хантаазтай, сахалтай хүний зураг байдаг даа, шляпан малгайтай. 
Тэгээд тэр улс 56 онд Энэтхэгт очоод Жагарын орноор яваад, Бурхан багшийн аль нандин газруудаар очсон зураг хөрөг энэ тэр байдаг л даа. Энэ тухай манай гавж багшийн хийсэн нэг ном байдаг юм. “Бурхан багшийн нирваан дүр үзүүлсний 2500 жилийн ой” гэсэн , их сонин. Түвдээр хийгээд хажуугаар нь монголоор, монголоор манай Гандангийн лам Сономгэндэн гэдэг хүн бичсэн юм гэнэ билээ. Тэрийг би сүүлд нэг кирилээр гаргасан л даа, хэдэн жилийн өмнө. Тэр зураг хөрөг нь байгаа л даа. Тэр бол манай багшийн бас нэг бүтээл л гэж үзнэ л дээ. Багш бол нэлээн бүтээлтэй хүн байсан юм шүү дээ. Одоо бас нэг ойр зуурын юм зохиож бичдэг, холбочихдог нэлээн хэд хэдэн номтой л доо, арай л сүмбүм гэж хэлэхгүй байх. Гавж багш бол нэг сүм дагуу гэхээр нэг нэлээн хэдэн зохиолтой. Харин Иштавхай лам бол нэг нэг 1 боть сүмбүмтэй шүү, тэр нь гар бичмэл байдаг, хэвлэгдээгүй л дээ. Иймэрхүү л улс байсан юм билээ, манай Гандан хийд дээр. Тэгээд бас олон улс байсан гэж ярьдаг юм аа. Тэр номын гэрийн тухайд ярихад Очир гавж гэж нэг сайн хүн байсан гэж байгаа юм. Энэ Заяын хүрээний гавж юм гэнэ билээ, нэлээн номтой хүн. Тэгээд анги Ламаажав гээд одоо энэ Сүнгийн аймгийн хуучин Дорноговь аймгийн Дашчойлболын анги юм л даа. Анги Ламаажав гуай, Очир гавж энэ тэр гээд их ярьдаг юм аа, багш. Бид нар цуг номын гэрт суугаад байдаг, уулын Жамц гэж хүн байсан юм байгаа юм. Энэ Хэнтий аймгийн Зурхайт уулын Жамц, манай Алтангэрэл гэсгүйн багш байсан юм гэнэ билээ. Гэх мэтийн улсуудыг л багш ярина л даа. Энэ номын гэрийг бол  яасан юм гэнэ билээ л дээ. Гомбожав гуай  60 онд Гандангийн хамба болж байсан юм билээ л дээ. Гандангийн лам нарын соёл боловсролд нэлээн анхаарал тавьсан хүн юм шиг байдаг юм. Тэгж байгаад, номын гэрийг байгуулсан байгаа юм. Гомбожав гуай удирдаад Гандан хийдийн гавж, аграмба нэлээн сайн сайн гэвш наруудыг оруулаад, тэгээд нэг өргөөнд судар ном дэлгэж өгөөд, за та нар ингээд ер нь судалгаа хий гэсэн байгаа юм. Тануудын судалгаанд ШУА-ийн эрдэмтэд, Их Сургуулийн зарим эрдэмтэнгүүд оролцоно шүү гэж хэлж байсан юм гэнэ билээ. Тэгээд нээрээ Ринчин гуай, Дамдинсүрэн гуай гэх мэтийн улсууд ирж хоорондоо хэлэлцэж ярилцдаг, хоорондоо ном зохиол солилцдог байсан юм байна билээ л дээ. ШУА манай Гандан хийдийн эрдэм судлалын одоо гол гүүр болж байсан лам нар бол манай гавж багш, тэр Ламаажав гуай, Иштавхай лам, тэгээд Очир гавж гуай гэх мэтийн улсуудыг хэлж болно л доо.Тэгээд өшөө ч нэлээн юм ярьдаг байсан л даа. Номын гэрийн эрхлэгч нь багш л байсан бололтой байдаг юм. Тэгээд миний дараагийн Цоодол ярьж байсан л даа.
Тэгээд уулын Жамц гуай байдаг байсан болохоор Нинжбадгар гуай байсхийгээд л ирж зурхайн талын юм нэлээн асуугаад явдаг энэ тэр байсан гэдэг. Доктор Жүгдэр гуай бас нэлээн орж ирдэг байсан, тэгээд ялангуяа философийн юмыг бол нэлээн яаж байсан. Тэгээд нэг багш ингэж бичиж байсан гэсэн шүү, Сонгинын бургасанд нэг нэг жижиг гэртэй гарсан гэж байгаа юм, Их хурлын дарга байсан ямар Готов билээ, Готов гуай, Түдэв гуай хоёр 2 багшийн дэргэд 1 зунжсан байгаа юм л даа, Сонгинын буланд. Тэр чинь одоо 70-аад оны үе юмуу, 60 хэдэн он юмуу. Тэхдээ Ум-аар тоглоом гал гээд л яриад байгаа шүү дээ,  Жүгдэр гуайг. Ум гэдэг нь одоо хоосон чанарын гүн ухаан шүү дээ. Багшаар нэлээн тийм одоо юм хум хэлүүлдэг байсан юм уу даа. Тэр хоёулаа дэргэд нь гүү барьчихсан, 1 сар гаран ч юмуу нэг нэлээн ном зом хэлүүлж байсан бололтой байдаг юм. Тэгээд Жүгдэр гуайг ч би яахав сүүлд танина, 74, 5 оны үед манай ангид лекц уншдаг байлаа л даа. Жүгдэр гуайг би лам болоогүй байхдаа нэг сонссон юм сургийг нь. Яасан бэ гэхлээр би 72 онд юм байна аа, Дундговь дээр манай ангид нэг төгссөн  Ринчинханд гэж манай ангийн залуу бий л дээ. Тэр Ринчинхандын өвөө нь их номтой хүн байсан юм. Дайчин бэйсийн хар Бавуу гавж гэж. Дайчин бэйсийн хошуу гэдэг нь одоо Дундговь аймгийн Дэлгэрцогтын хошуу сумын хүн л дээ. Тэр хар Бавуу гавжийг би танина л даа. Ринчинханд бид 2 байсгээд л өвөөгийнд орно гээд л орно. Бурхан тахилтай нэг өвгөн л байсан, сайн ч мэдэхгүй. Тэгсэн чинь Ринчинханд тэгж байна, манайхаар эрдэмтэн Жүгдэр гэдэг хүн ирээд явлаа. Манай өвгөн ахтай уулзах гэж ирсэн юм гэнэ ээ, 72 онд л юм шиг байна билээ. Тэгээд нэлээн юм асуугаад явсан гэж. Тэгээд яасан гэхлээр одоо цол мол хамгаалсан хүн юм, философийн бурхан шашин судалдаг хүн юм гэнэ, нарийн нарийн юм асуугаад л байсан байх. Тэгэхэд тэр зиндааных нь хүн ингэж байсан байгаа юм. Сувд гэж нэг хүн байсан юм аа, тэр хар Бавуу гэдгийн зиндааны, Сувд гуай бол Дундговийн Дэрэнгийн хүн л дээ. Сувд гуайд ингэж ярьсан байгаа юм, за Жүгдэр гэдэг хүн надтай уулзаад явлаа, нэлээн юм асуугаад явлаа, уул нь нэлээн чойр мойрын юм л ярьдаг хүн байна, овоо л юм байна даа. Тэгээд Сувд гуай, хир номтой хүн байна тэр Жүгдэр гэдэг чинь гэж шалгааж л дээ. Тэгэхээр Бавуу гуай, за яахав дээ, юу улгүй тарган морьтой адилхан л хүн байна гэх гэж байгаа юм шүү дээ, улгүй тарган морь гэдэг чинь айхтар хэлж байгаа юм, улдчихсан тарган морь гэдэг чинь одоо доогуураа үзээгүй, дээрээ ум мум гээд ярьдаг л хүн гэсэн л утгатай үг л дээ. Тэгж бичиж байсан гэж ярьж байсан.
Заа, одоо сургуулийнхаа тухай товчхон яръя даа. 1967 онд Оросын монголч эрдэмтэн Николай Рерих гэдэг хүн ирсэн юм билээ. Монголд 2 удаа ирсэн гэдэг юм. Манай багштай танил байсан гэдэг л дээ. Тэгээд тэр, Ринчин гуай, Дамдинсүрэн гуай, манай Гомбожав хамба энэ тэр хоорондоо их уулзаад, ингэсэн гэнэ. Рерих, Гомбожав гуайд хэлсэн юм гэнэ билээ, танай энэ Гандан бол Буддын философи, Буддын судлалаар дэлхийд нэртэй орон шүү. Энэ улсууд чинь нэлээн өвгөрч байгаа юм байна, залуу лам нарыг бэлтгэх сургууль гаргамаар юм гэж ярьж байсан гэж байгаа юм. Тэгээд тэрийг нь Ринчин гуай, Дамдинсүрэн гуай, Гомбожав гуай эд их дэмжиж байсан юм байхаа даа. Тэгж байгаад Цэдэнбал дарга дээр тэр талынхаа асуудлаар орсон гэдэг. Тэгж байгаад ер нь л 67 онд сургууль байгуулъя гэдэг асуудал яригдаж байж. Тэгж байсан чинь 1970 онд Буриадын бандида хамба лам Гомбоев гуай, манай номч Цэрэндорж, Гомбожав гуай нар  шийдээд, 70 онд Шашны сургуулийг байгуулсан юм билээ шүү, 70 онд. Анхлан яахав үндэслэн байгуулсан улс нь Гомбожав хамба, Гомбоев гуай хоёрыг бол хэлэх хэрэгтэй л дээ, арга байхгүй л сургуулийг үндэслэгч нар юм байна билээ л дээ. Тэгээд би бол анхны элсэлтэнд ороогүй, 2-р элсэлтэнд орсон хүн л дээ, 74 онд. Манай анхны элсэлт бол хамба ламын зиндааныхан байна л даа, нэлээн улсууд бий, дараагийнх нь одоо манай Гүнчин-Иш, Булган бид байдаг л даа. Тэгээд одоо нэг энчээ нийт 13 удаагийн төгсөлт болсон шиг байгаа юм. Тэр үед, Амгалан энэ тэр ярьдаг юм шүү дээ, 70 онд анхлан Монголын 20 хүүхэд орсон гэж. Буриадын 10-аад юмуу даа, за анхны 20 гэж л ярьдаг юм даа.  Тэгэхдээ Шашны Академи нэртэй байгуулсан, 6 жилийн сургалттай байсан юм байна билээ. Бидний үеэс Шашны дээд сургууль нэртэй болоод, Академи бол 5 жилийн сургалттай болоод явчихсан л даа. Тэр 6 жилийнх нь программ нь нэлээн өргөн, 5 махбодын гүн ухааныг бараг л ерөнхийдөө уншуулчихсан гэж ярьдаг юм шүү, нэлээн юм сонссон гээд ярих л юм байна билээ. Хамба лам гуай энэ тэр бол. За зод, дулбаа энэ тэрийг бол бас нөгөө анги Ламаажав гуай, Наваандорж энэ тэр уншиж байсан бололтой юм билээ. Байгуулагдсан цагаас эхлэн Буриадын оюутнууд ирж суралцдаг байсан. Буриадууд төгсөөд  тэндээ хамба лам болсон хүн бол олон бий л дээ. Жамъян Чагдаров гэж хамба байлаа, дараагаар нь Чойдорж хамба, тэгээд одоо энэ Дамба Аюушиев энэ тэр гээд л дандаа манайд төгссөн улсууд л даа. Сүүлийн үед Халимаг, Тувагийн лам нар ирж суралцдаг болсон шүү дээ. Санжаа гэж Халимагийн тэр хамба лам байгаа байх, за Тувагийн ч гэсэн лам нар бий дээ. Тэр үед англи хэлийг Чой. Лувсанжав гуай, Цэцэгмаа багш, за Гомбосүрэн багш эхэндээ орж байсан, сүүлдээ Сумъяа багш, Нацагдорж багш, Доржготов гуай энэ тэр ордог байлаа. Одоо бол залуучууд нэлээн бий дээ. Манай дээд ангид Ц.Дамдинсүрэн гуай, Хөдөөгийн Пэрлээ гуай,  Лувсанвандан гуай, Ринчин гуай энэ тэр лекц уншиж байсан гэдэг юм. Манай ангид нэг их орж байгаагүй. Биднүүсийн үед бол нөгөө хэн Дагвадорж багш манай нөгөө ангид ордог байсан. Манай дээд ангид орж байсан, бидэнд ороогүй юм байна аа. Уул нь 6 жилийн программтай байснаа 5 болгоод, жаахан хумиад яасан ч юм, сонин сонин юм ордог байсан гэдэг юм шүү. Манай Ганданжандалд чинь биеийн тамирын хичээл хүртэл ордог байсан гэсэн. Тэгээд манай багш нар, үгүй тэр Нямсүрэн гэж нэг хүн байсан байгаа юм аа, улаан хамарласан,  анхны хичээл анги байсан ч юмуу хаашаа ч юм бэ. Их сургуулийн англи хэлний багш байсан юм гэнэ билээ, нас барсан юм байна билээ. Тэр хүнийг л манай муу энэ Нямсүрэн манай хүүхдүүдийг мөн балласан шүү гэж ярьдагсан. Яасан бэ гэхлээр тэр биеийн тамирын хичээлийн программ оруулсан юм байна л даа. Тэгээд Анагаахын дээд дээр өнөө лам нарыг аваачиж хичээллүүлдэг байсан гээд манайд ирээд нэг ярьдаг юм л даа. Тэгээд модон морин дээр хөвгүүд дээгүүр нь харайгаад байсан юм байна л даа, охидууд. Тэгэхэд бас дургүй байсан. Манай эхний зиндааныхан бол нэлээн сонин сонин юм үзсэн улс байна билээ л дээ. Хамгийн анхны элсэлт болоод ч тэр юм уу. Дадал, барилаа олоогүй байсан байх л даа. Сүүлийн үед  манай сургууль арай өргөжөөд байгаа. Уг нь бол дөрвөн жил юмуу гурван жил болоод нэг удаа элсэлт авдаг байсан. Олон хүн авдаггүй байсан. Би бол ухаан нь 74 онд наймуулаа орсон. Баярсайхан гараад, одоо долоохон л юм байгаа шүү дээ. Тийм хэрэгцээтэй. Тэгээд ер нь жаахан олон авдаг болсон доо. Харин энэ сүүлийн үед, энэ 90 оноос хойш л арай олон авдаг болсон доо. Манай хамба лам багш ярьж л байдаг шүү дээ, нөгөө юү гэж. Энэ хөдөө аймгуудад олон хурал хийд гарсан. Ийм учраас хөдөөд боловсролтой боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй болсон гэж,  тэр үнэн л дээ. Тэгээд ер нь лам хүний амьдрал гэдэг бол юу юм даа, одоо энэ дулбаа, гэлэн санваараа сахисан лам хүн дээх нь нэлээн байсан л даа, биднүүсийн тэр ахмад үеийн лам нар бол ганц бие лам нар зөндөө байлаа шүү дээ. Ерөөсөө тэгээд яахав хар болох үедээ энгийн ажил хийж байгаад, тэгээд сүүлдээ 40, 50 оны үед Ганданд ороод л, Гандан хийдийн юугаар амьжраад байдаг, тиймэрхүү лам нар нэлээн олон байсан л даа. Одоо тиймэрхүү лам нар их цөөрч дээ. Одоо ер нь хуучин хүнээс бараг л одоо Чимиддорж гуай гээд нэг хүн байна, Өмнөговийн хүн л дээ. 32 оны эсэргүүний жил урагшаа гарч хилийн цаана байж байгаад Сөнидөд байсан юм гэнэ билээ, тэгээд 45 оны дараа л орж ирсэн улсууд л даа. Дорноговийн Хар айраг суманд байж байгаад ирсэн. 44 онд Улаанбаатарт манай Ганданг сэргээсэн. Мөргөлийн дуган нэртэй сэргээгээд, Гандан хийд байхын зэрэгцээгээр хөдөө аймаг, орон нутагт нэг 4, 5 хийд байсан юм байна билээ шүү дээ. Тэгээд 45 оны Өвөр Монголын дайны дараагаар л хил нээгдсэн ч юмуу, яасан юм, Дорнодод нэг  Барга, Үзэмчингийн хурал  байлаа л даа. Баргаас орж ирсэн хурал, Үзэмчингийн хурал. Аа, Сүхбаатар аймагт манай Эрдэнэцагаан суманд Хуучид нарын хурал гэж байсан. Одоо Цэвээнсамбуу гуай энэ тэр байна даа. Дорноговьд бол 2 хурал байсан юмаа. Айргийн хурал, Нүдэнгийн хурал гэж. Тэнд бол нөгөө юу Говь Түшээ гүнийхэн, Балдан Засгийн Хошууны урагшаа гарчихсан лам нар орж ирсэн. Манай Ганданд зөндөө олон хүн байсан л даа. Одоо Дагвадорж хамба энэ тэр байлаа шүү дээ. Тэр Балдан засгийн хошууны улсууд. Ховдын Булган суманд Торгууд нар байсан юм  билээ. За ингээд Гандангийн зэрэгцээ тийм хэдэн, 5 хурал байсан юм байна. Нэгэн зэрэг ажиллагаа явуулдаг, хурал номын ажил явуулдаг. Энийг бол Гомбожав гуай хамба болчихоод, Ганданд бүгдийг нэгтгэчихсэн юм байна билээ. Жаран хэдэн онд бүгдээрээ Ганданд. Гомбожав гуайн өнгөн дээр төрөл бүрийн эрдэм ухаан төгс мэдсэн, олон янзын ухааныг судалсан, чойрын гүн ухаан, орчуулга, зурхай, анагаах ухаан, уран барилга гэх мэтийн салбар салбарын мэргэжсэн улсууд олонтой болсон. Гандан ер нь 100 гаруй лам нартай болсон гэдэг юм. Ингээд нэлээн хөгжиж байсан бололтой юм байна лээ. 1990 он болоод тэгээд олон хийд гарлаа шүү дээ. Тэгээд Гандан маань арга байхгүй л манай Монголын шашны төв газар юм даа. Түүхэндээ бүр 5-р Богдын үед байгуулсан гэдэг шүү.  4-р Богд яасан юм гэнэ билээ, дочи энэ тэрийг цацсан юм гэнэ билээ. Энэ Гандангийн байрлах хэмжээний газарт. 4-р Богд тэгэхэд нь одоо ухаандаа ирээдүйд хийд барих юм гэдгийг нь  нотолж байгаа юм. Тэгээд дараагийн 5-р Богд нь Гандангийн энэ Гандан сүмийг 1638 оны нохой жил байгуулсан юм билээ. Ингээд Гандан нэлээн хөгжөөд, ялангуяа тэр 19-р зууны сүүл 20-р зууны эхэн үед бол их олон эрдэмтэн мэргэд гарсан шүү. Гандан 5-р Богдын үед нэг их сайхан хөгжсөн байгаа. 5-р Богд олон, 5 Агваан гаргасан. Агваан Балданцоож, Агваан Түвдэн рабжамба, Агваан Хайдав Адъяа Хамба, тэгээд Агваан Лувсандондов, нөгөө хэн Чижаа гавж нэр нь. Дандаа  номын далай болсон, түвд хэл дээр зохиол бүтээлээ их туурвисан улсууд зөндөө. Одоо дэлхийн эрдэмтэд нэлээн гайхдаг шүү дээ, их олон янзын ухаан судалсан, ийм монгол лам нар байсаан гэдгийг. Тэгээд дараагаар нь 8-р Богдын үед нэлээн өргөжсөн юм байна билээ. Яагаад вэ гэвэл нөгөө 3 дацан гарчихсан. Гунгаачойлин , Дашчоймбол 2 хоёулаа байсан л даа. Тэгээд дээр нь 1911 онд Богд  өөрийнхөө зарлигийг гаргаад, энэ хойд дацан гэдэг Идгаашваанжилын байгуулсан. Байгуулахдаа бол яасан гэнэ билээ, Гунгаачойлин Дашням хоёроос ламаа тасдаад байгуулчихсан юм байна билээ л дээ. Тэгээд тэнд Гомбожав хамба ч байсан гэж ярьдаг л даа. Идгаачойлин дацан. Тэгээд энэ 3 дацангаас бол нэлээн олон сайн гэвш нар, олон гавж нар гарсан юм. Хамгийн цуутай нь  анги Шагдар гуай юм уу даа,  багш нар л их ярьдаг сан даа. Сүнгийн аймагт  ирээд, Хүрээний Дашчоймбол дацангийн  анги тэргүүн зэрэг шалгарсан гэвш юм даа, их мундаг хүн байсан юм байна билээ л дээ. Дорноговийн Алтан Ширээ гэдэг газрын хүн. Намтар нь байдаг л даа. Манай тэнд анги Ламаажав гэж хүн байсан л даа. Анги Ламаажав гуай тэр Хүрээнд байхдаа анги Шагдар гуайн шавь байсан юм байна л даа. Сүүлд номын гэрт байж байхдаа нэг анги Шагдар гуайн номыг зохиосон байдаг юм байна. Одоо Дорноговийн Алтан ширээ сумын Хондого гэдэг газар Элсэн тасархайд мэндэлсэн юм билээ л дээ. Дорноговийн Алтан ширээ чинь манай Боржигинд бас байдаг юм шүү, наагуураа бол  Шилийн чулуу, Тойг бригадад бол боржигин байдаг юм. Эрдэнэцогт энэ тэрд бол урагшаа цаад тал нь  Мэргэн вангийн хошуу болно л доо, Хондого болоод явчихдаг юм л даа. Тэгээд юу юм л даа. 19-р зууны үед их олон анги гарсан Хүрээний. Ер нь одоо багш нар ярьдаг юм даа, Дашчоймболоос олон анги  гарсан гэж. Ер нь ямар ч юманд дийлдэхгүй, сайн гэвш нар, гүн ухаантангууд. Ихэнх нь бол Сүнгийн аймгаас гарсан, Дүйнхорын аймаг, лам нарын /ламрим ?/  аймгаас гарсан гэж л ярьдаг шүү дээ. Дүйнхорын аймаг, лам нарын аймаг гэдэг нь одоогийн Булганы улсууд байгаа юм болов уу. Анги Дамдинжамц, анги Содовжамц за тэгээд л олон бий л дээ, анги олон хүн байдаг,  Дорноговиос бол тэр Сүнгийн аймгаас олон гарсан. Нүүрний Лянгуа, нүүрний Цэрэндорж, тэгээд анги Шагдар гуай, анги Чогдон энэ тэр гээд одоо гайхамшигтай улсууд гарсан л даа, маягтай улсууд байсан юм байна билээ. Тэрэн дээр нэг оргил нь болсон гэж багш ярьж байсан шүү. 1904 оны луу жил 13-р Далай лам улс төрийн шалтгаанаар Монголд ирсэн шүү дээ. Тэр бол тэгэхдээ нарийндаа бол тэр Агваандоржийн, Агваан лхарамба л нэлээн орой ирсэн юм билээ. Цаанаас нь бол яах вэ Пилэн орос орж ирсэн. 1900-аад оны эхээр чинь нөгөө Английн цэрэг Энэтхэгийг эзэлчихсэн байсан юм байна л даа. Хойшоо идээд, Гималайн баруун зүүн бэлээр наашаа яваад, Бутан ороод, тэгээд бүгдээрэнгий нь эзэлж байсан юм байна билээ шүү дээ. Тэгээд бараг Лхаст ер нь Английн арми ойрхон ирчихсэн, тийм үед л  байдал эвгүй болсон тул 13-р Далай лам Түвдэнжамц  цөөн тооны бараа бологчтой хамт наашаа доод газар луугаа явсан байгаа юм л даа, зугтах маягаар, тэнд бол Агваандоржиевын л юугаар юу болчихсон байна билээ. Гол нь бол Оросын баатар Цагаан хаанаас тусламж авахын тухайд яригдаж байгаа юм шүү. Тэгээд явж чадаагүй л дээ. Монголд ирээд нэлээн удсан л даа. Тэгэхэд 13-р Далай ламыг Хүрээнд ирэхэд энэ манай Чойрын сургалт үнэхээр сайн байсан юм гэнэ билээ. 13-р Далай лам Түвдэнжамц өөрөө  чойрын номонд их сайн, одоо гүн ухаан судалдаг, их сайн гэвш байсан юм байна л даа, лхарамба ч байсан юм байлгүй дээ. Тэгээд ирэхэд нь энэ Гандан дээр яасан юм гэнэ билээ. Боржигин Жамц гуай, анги Шагдар гуай, Зава Дамдин гуай энэ тэр л одоо байсан юм байна л даа, угтаж авсан юмуу, яасан юм бэ. Тэгээд энэ Ганданд оруулаад, эрдмийн ордон бий шүү дээ, эрдмийн ордонг чинь тэр Далай ламд зориулж барьсан гэдэг, нэг тийм ордон 2 давхар одоо манай жасын гэр байгаа л даа. Тэнд өргөө байсныг би одоо мартаагүй.  13-р лам  Сэмбээ , анги гэсэн хэдэн сайн лхарамбуудтай ирсэн гэдэг юм. Минай Ёнзон лхарамба, манайхан бол Минай Ёндон гэдэг юм, Минай Ёндон лхарамба, за Дульбаа хамба гэж Буриадын, за тэд нар бүгд цугласан юм гэнэ билээ. Олон сайн маарамбуудтайгаа ирсэн юм гэнэ. Тэгээд ирээд яасан юм гэнэ лээ шүү. Нөгөө 2 дамжаан дээр очсон юм гэнэ билээ. Тэр нь нөгөө Дарва бандидын дамжаа гэж Гунгаачойлин дацан юм гэнэ билээ. 1904 онд л юм билээ. Тэр Дарва бандидын зиндаан дээр тэсэхгүй өнөө тасдаж хаях гээд босчихсон, өөрөө их дуртай хүн учраас. Тэгэхэд нь төвдүүд нэг их дургүй байсан юм гэнэ билээ. Та Бурхан шашны тэргүүн хүн байж, энэ ар газар, аглаг газар ингэж хүндээ хөнгөнөөс алдаж болохгүй шүү гээд юм юм болсон юм гэсэн. Түвдийн лхарамбууд нь удаа дараалан босчихсон юм байна билээ, ном хаяад. Дарва бандид их сайн байсан юм билээ л дээ. Тэгээд Дарва бандид их сонин юм ярьдаг юм шүү. Дарва бандид чинь хэн шүү дээ, нөгөө сүүлийн 8-р Дарва бандидын 7-р дүр билүү дээ. Дарва бандида Агваанчойнжиндондов, нөгөө “Ард түмний ариун ёс”-ыг хийсэн хүн шүү дээ. Нөгөө Ардын Засгийн татлагаар гарч ирсэн байсан их сонин хүн дээ, Архангай аймгийн хүн шүү дээ. Одоо Хөвсгөл аймгийн Рашаант сумынх байх. Одоо уул нь Мэргэн гүн Гомбожавын хошуу юм билээ, нарийндаа. Тэгээд Дарва бандида бол бандидын дамжаа гавжийн дамжаан дээр нь таарчихсан юм гэнэ билээ, нөгөө Далай ламын олон гэвш нар. Тэгээд хэн чинь их сайн байсан юм гэнэ билээ. Дарва бандидад өнөө юугаар “Нинж”-ээр хаясан юм гэнэ билээ. Далай лам босгоод, “Нинж”-ээр тэгэхлээр нь учиргүй. Тэгсэн чинь “Нинж”-ийг их сайн мэдэж байсан байгаа юм л даа, өөрийн эрхгүй уйлаад, “Нинж”-нд их сайн байсан юм гэнэ билээ. Тэгээд Бандидыг их Далай лам мишээж, толгойгий нь илж байсан гэж ярьдаг юм шүү. Тэгээд ингэсэн юм гэнэ билээ. Дарва бандида нутагтаа байхдаа тэр өнөө юу шүү дээ, нөгөө Дашчойжир лам гэдэг байхаа. Тэр өөрийн нь хил одоо тэр Рашаантад байсан юм гэнэ, Хөвсгөл аймгийн Рашаант суманд. Дарва бандидын Хүрээн дээр өөрөө ном хүртсэн хүн байна. Тэгэхдээ тэр юу багшаа Заяын хүрээн дээр ном гол нь чойрын номлол, дамжаа хийсэн хүн юм байна. Дарва бандид гуай залуу цагтаа 20-н хэдтэй байх үедээ. Тэгээд Дарва бандидын гол багш нь бол Зая бандида байсан юм байна. Заяын хийдүүд дээр өнждөг хүн байсан юм байна л даа. Тэгээд домоо тавьж л дээ. Домоо тавьчихаад, багшдаа баярынхаа хадгийг өргөж л дээ. Багш нь тэгсэн, За чи домоо их сайн тавилаа даа, сайн барилаа, одоо цаашаа ном үзээрэй гэж л дээ. Би чамд нэг юм хэлье. Чи “Ум”ын “Нинж”-ийн горыг сайн үзээрэй. “Ум”-ын “Нинж”-ийг дахин дахин үзнэ шүү. Чамд хэрэг болно шүү гэж захисан юм гэнэ, багш нь. Тэгээд багш юу хэлж байгаа юм бол доо, би нинжийг чинь үзсэн дээ гээд, нэг их тоохгүй л байсан юм гэнэ билээ. Тэгээд “Нинж”-ийг нэлээн үзэж л дээ. 
Тэгсэн чинь харин тэр дамжаан дээр нь Далай лам “Нинж”-ээ Нинжин гор гэж байгаа юм л даа. Ум “Ум”-ын нэг “Ум”-ын нэг “Нинж”-ээ дунтаа орсон жимбаа балчинримби  гэж гардаг л даа. Тэр “Нинж”-ийн гороос хаясан юм гэнэ билээ. Тэгээд тэрийг сайн мэддэг байж, багшийнхаа юу хэлсэн санаанд ороод, учиргүй их баярласан байгаа юм. Энийг л одоо багш болгоогоод, ингээд намайг тэр залуу байхад одоо “Нинж”-ийг үз гэж байсан юм байна шүү гэж байсан гэж байгаа юм шүү дээ. Өөрийх нь намтарт байдаг юм шүү дээ. Төвд хэлээр энэ намтар байдаг юм л даа. Дарва бандида, Агваанчойнжин лам нарын намтар гээд 2 боть ном байна. Тэр Заяын Ёндон гэдэг хүн хийсэн юм байна билээ. Тэрэн дээр байдаг юм аа, тэр бүүр тэр хаясан дасгалууд нь хүртэл байж байгаа юм, их сонин. Энэ Түүхийн хүрээлэнгийн Дашбадрах нэг орчуулсан гээд байдаг юм, талийгаач. Тэгээд тэрийг үзээгүй юм, орчуулсан, хэвлэгдсэн үү? хэвлэгдээгүй юмуу мэдэхгүй, гол нь амьд сэрүүн байхдаа би орчуулсан гэдэг байсан шүү, 2, 3 жилийн өмнө. Тэгсэн нас барчихав даа, муу Дашбадрах. Тэгээд Пунсалаас асуухгүй байна л даа, тэр авгай нь мэдэж л байх ёстой доо, уул нь. Тэр Түүхийн хүрээлэнгийнгээс ч гэсэн яавал улсаас асуухгүй юм л даа, тэр чинь нэлээн төвддөө гайгүй хүн байсан шүү, Дашбадрах тийм ээ, хөөрхий амьтан. Тэр нөгөө 13-р Далай ламыг дагаж явсан төвдүүд нь их гайхсан байгаа юм. Тэгээд мягтруул нь хурааж авсан юм гэнэ билээ, пянзанд, тэр анги Шагдар гуайн тэр дасгал масгалыг. Тэгээд  Далай лам нэлээн нанчилдсан юм гэнэ билээ. Танууд чинь одоо нөгөө Сэнгэ гэвштэн таньдаг гээд байсан чинь хаа байна аа, ном чинь яачихсан юм бэ гэж нэлээн намжирдсан юм гэнэ билээ шүү. Энэ бөглүү газрын, Ар Халхын энэ хүнийг харж байна уу,  та нар одоо яасан юм бэ? гэж нэлээн намжирдсан юм гэнэ билээ. Балайржаагаа алдах дөхсөн гэж ярьдаг юм, арай ч алдаагүй юм байлгүй дээ. Тэгээд анги Шагдар гуайн дасгалыг мягтрууланд хурааж аваад, тэгээд Лхасдаа очдог юм байгаа биз, дараагаар нь тэрнийг тавиад, загвар хийсэн гэж байгаа юм. Тэгээд, за танууд одоо ухаан нь тэр нэг гэвшийн олон аймгуудыг дуулж байгааг Далай лам, 13-р далай лам. Одоо энэ Монголын энэ гэвшийг хариулж чадах хүн байна уу гээд байсан юм гэнэ билээ. Тэгэхэд хэн гэдэг хүн гараа өргөсөн юм байна билээ. Нөгөө Дармаашилын лхарамба гэж. За би л нэг оролдоод үзэх үү, гэсэн юм гэнэ билээ. Тэгэхлээр нь Төвд, тэр чинь 1918, 9 оны үед, Төвдийн Засгийн Газар бүүр наашаа Монгол руу явуулсан юм байна л даа.  Нэлээн бэлтгэд хангаад, тэгээд Монголд очиход нь тэр хэн гэж захисан юм гэнэ билээ. Өөрийнх нь үеийн хүн Дүүжуран гэж байгаа Дүүжуран Лувсанжамбаа гэж, одоо төвдүүд маань Дэхур Ганжуурба гэж нэрлэсэн юм гэнэ билээ. Дэхур Ганжуурба, манайхан бол Дүүжуран гэдэг юм л даа. Дэү Идэн Дэү Хантан  гээд төвдийн нэг аймаг байгаа юм л даа. 
Босоолингийн хүн юм байна билээ л дээ. Тэгээд тэндэхийн тэр нэг журан байсан ч юмуу даа. Тэр хүн бол бараг л 1904, 5 он, тийм, тэр Далай ламыг ирэх үед өмнө нь ирчихсэн байсан юм  билээ. Буриадад жил мацаг барьсан хүн л дээ, нэлээн сайн лхарамба. Тэгээд тэр Хүрээнд байхдаа тэр Тойчлангийн Заваа Дамдин гэдэг хүнтэй танилцсан, найз байсан байна аа. Хоорондоо номын барилдлагаа хийсэн, бие биенийгээ хүндэтгэсэн, тэгээд ер нь хэн хэн нь сайн гэвш байсан байх л даа. Тэгээд нөгөө Дүэ жүгэн арай ахмад хүн байсан юм уу даа Дармаашил лхарамбын наашаа Монгол руу явахад нь. За би одоо ингээд Монгол руу явах гэж байна гэж айлтгаж л дээ, арай ахмад хүн болох дээр. Аа чи тэгвэл Богдын Хүрээнд Да Хүрээнд очоод, тэр Лувсан Даян гэж хүн байгаа, тэр хүнтэй уулзвал чиний хэрэг бүтнэ гэсэн гэнэ, заавал уулзаарай гэж хэлсэн гэж байгаа юм. Тэр Лувсан Даян гэдэг нь Заваа Дамдин гуай, төвдөөр Завуу Лувсан Даян гээд тэгээд байдаг юм л даа. Тэгээд Богдын Хүрээнд ирсэн хойно Заваа Дамдин гуайтай уулзсан энэ тэр гээд нэлээн юм ярьдаг юм л даа. Энийг бол тэр Мятав гуай, Гэмпил гуай 2 шавь нар нь байсан улсууд, надад ярьж байсан л даа. 80-аад оны сүүлээр л ярьдаг байсан л даа, сонин л юм байна билээ. Тэгээд чинь Зава Дамдин гуай тэр Дэү журан энэ тэр танил учраас захисан юм байна. Тэгээд нөгөө Дармаашил лхарамба Хүрээнд ирээд, тэр Лувсан, Заваа Дамдин гуайг сураглаж байгаад уулзаж л дээ. Тэгээд хоорондоо танилцаад,  нэлээн найз нөхөд болсон юмуу даа, номын холбоотой болсон. Нэг өдөр яасан юм гэнэ билээ,  өргөөнд нь үүдэнд нь хүн ярьсан юм уу даа, Дармаашил лхарамба. Нөгөө хэнтэй их найз юм гэнэ билээ. Анги Шагдар гуай, Заваа Дамдин гуай 2 үеийн улс юм л даа, маш их найз. Давхиад ирж гэнэ л дээ, ороод, өнөө лхарамба хаана байна вэ? гэхэд, энд байгаа гэсэн чинь би одоо ороодох уу? аа нэг бараалхая гэсэн чинь, чи одоо орж болохгүй ээ, өнөөдөр бол бүргэдийн суудал дээр суучихсан байгаа. Хэн ч ороод нэмэргүй, чи битгий ор, болохгүй шүү гээд байсан гэнэ билээ. Үгүй ээ би яахав дээ, нэг тамхилчихаад гаръя даа гээд гуйгаад болохгүй байсан юм гэнэ билээ. Тэгээд за тэгвэл бушуу ороод гарна шүү гэсэн юм байна. Тэгсэн чинь л нэлээн удлаа гэнэ, тэгсэн чинь л ном хаялцаад л, тас няс буугаад л явчихлаа гэнэ. За манай хүн ч тэссэнгүй дээ гэж бодож байсан. Тэгээд нэлээн л хоорондоо нэг цаг шахуу ном хаялцсан юм байх л даа. Тэгж тэгж бүүр нэг шолдойчихсон, нэлээн  больчихсон хүн орж ирж гэнэ л дээ. За чи яав? гэсэн чинь, за энэ чинь одоо Богд уулыг хөшиглөсөнтэй л адил юм байна даа. Бараадахгүй юм аа ер нь, номын далай юм байна. За би л лав шовойчихлоо шүү гэсэн гэж байгаа юм. Ерөөсөө бууж өгсөн байгаа юм л даа. Тэгээд ерөөсөө бараг одоо Богдын Хүрээнийхэн чинь бүгдээрээ хүндэтгэсэн шүү дээ. Тарган лхарамбыг хүндэтгээд,
Тэгсэн ганц Хүрээнд ч байгаагүй, ийшээ Улаангомд хүрээд, Кызыл, Тувагаар орсон, Буриадаар ороод буцаж ирсэн хүн юм байна билээ шүү дээ, тэр Дармаашил лхарамба бол. Тэгээд нэг наржаагаа аварсан гэж байгаа юм. Нарийндаа бол ухаандаа тэр Төвд чинь юу юм гэнэ билээ л дээ, юу. Тэр 13-р Далай ламыг бол ингэж байгаа юм. Анги Шагдар гуай тэргүүтэй улсууд бол төвдүүдийг номоор гартаасан байгаа юм. Тэгээд дараагийн даржаагаа авахын тухайд бол тэр явуулсан хүн нь тэр Дармаашил лхарамба юм байна билээ. Тэгээд үнэндээ авсан л юм байна билээ л дээ. Тэгээд тэр үеийгээ одоо манай Чойрын шашны философийн оргил үе л гэж ярьдаг юм билээ шүү. Үнэндээ тийм байх аа. Их сонин л юм ярьдаг юм. Бас нэг их номын нийллэг гэж болдог байлаа шүү дээ, тэрэн дээр би нэг юм ярина шүү дээ. Манай өндөр багш, манай Чантуу багш энэ тэр ярьдаг сан. Эндээ гээд ярьдаг л байсан. Тэр чинь дандаа тэр анги Лхам гуайн шавь нар л даа. Анги багш гээд яриад л байдаг байсан. Одоо хүрээний нөгөө Эрдэнэпил гуайн шавь юм байна билээ л дээ........ Уул нь Завханы Их-Уул, хуучин Далай Чойнхор вангийн хошууны  баруун зах гэсэн үг л дээ.  Энэ Хүрээнд  Дашчоймбол дацанд байхдаа ном үзэж байсан хүн юмуу даа, гавж байсан хүн л дээ Эрдэнэпил гуай, тэгэхдээ тэр анги Лхамын, анги Шагдар гуайн шавь л байсан бололтой юм байна билээ.  Манай лам нар ярьж л байсан юм. Хийд хаагдахаас өмнө 1935, 6 оны үед юмуу даа, Эрдэнэпил гуай нэг албанд орчихсон байсан юм байна л даа, лам нарын сэтгүүлийг эрхэлдэг,  нэлээн тийм номын сангийн дарга энэ тэр байсан гэж байгаа юм шүү. Тэгэхэд нь чи үзэгдэхгүй байна. Чамтай нэг уулзмаар байна гээд дуудуулсан юм гэнэ билээ. Тэгээд Эрдэнпил гуай шавь нь юм болохлээр багш дуудахаар ирлээ гээд орж. Тэгсэн чи энийг голохгүй хадгалж яваарай гээд нэг их хуучин хадаг, жанчтай өгсөн юм гэнэ билээ. Тэгээд л сонин юм тэгээд Бэрээвэнд  Пил гуай халваагаа барьсан байгаа юм аа. Тэгээд сүүлдээ Ганданд 44 онд хамгаалахдаа тэрийгээ нөмөрсөн л гэж байгаа юм. Энэ миний өнөө анги багшийн жанч юм гээд, уйлаад байсан гэж ярих л юм билээ шүү дээ. Юм ч бас нэг тийм залгаас малгаас гэж байх юм, хачин юм шүү. Сонин л юм билээ, бэлэг дэмбэрлээсээ их байх юм. Дандаа шинэ юм бодсон, дандаа л бэлэг дэмбэрлийг эрхэмлэдэг. Тэгээд хамаг юм л  бэлэг дэмбэрэл дээр л дулдуйдна гэж явдаг шүү. Энийг л их манай Монголын ёсонд эрхэмлэдэг юм даа, ерөөсөө. За одоо төгсөе дөө. За олон юм яриад ч яах вэ дээ.
 Ишдорж -
За танд их баярлалаа. Таны ярьсан зүйл Кембрижийн Их Сургууль болоод ОУМСХ-нд хадгалагдаж, алс нь  аман түүхийн эх гол сурвалж болно гэж найдаж байна аа.