Wednesday, April 4, 2018

          Долоон гишүүнт залбирал

1. Чухал гурван эрдэнийг ламд таньсан сэрэмжээр,
Өөрийн сэтгэл уулзах салах гэж үгүй нэгдмэл болоод
Бишрэнгүйгээр мөргөх нь аяндаа үйлдсэн мөргөл болюу.

2. Зургаан мэдрэхүй язгуур чанартаа буусан
Засвар үгүй уугуулын агаараас
Бүхий л үзэгдэл юмсыг сайн тахилд өргөх нь
Аяндаа өргөсөн тахил болюу.

3. Үүл мэт хуралдсан атгаг бодол нисванисууд
Өөрөөн арилахын агаараас наминчлах нь
Аяндаа болсон наминчлал болюу.

4. Салангид тусд нь барихын тороор хүлэгдээгүй
Тэгш чанарын агаараас даган баясах нь
Аяндаа гарсан даган баясахуй болюу.

5. Үл сэрэхийн харанхуйгаар хучигдсан
Зуурдын хамаг амьтдад
Анхны билгүүний бамбарыг асаан соёрхо.

6. Уйтай орчлонгийн амьтдын төлөө
Урт удаан, Бат амгалан орштугай.

7. Бясалгал дадуулгаар хураасан болон бусад буян бүгд
Эх болсон хамаг амьтдын тусын тулд болтугай.

\Энэхүү Долоон гишүүнт залбиралыг Дрог Лапчи цаст ууланд Гарчэн Ринбүүчи ном айлдах үесд Дригүн Нүба Ринбүүчи өргөсөн билээ\